2018-04-16
Их Британийн Труро хотын катедралд энэ сарын 13-нд Корнвалл мужийн залуучуудын чуулгын Улаан өндөгний баярт зориулсан "From Darkness to Light" тоглолт болжээ.
Тус тоглолтод 13 настай Монгол хийлч Л.Билэгтөгс алдарт Дмитрий Шостаковичийн хийл, найрал хөгжмийн 1-р концертийн 3, 4 дүгээр анги болон каденцийг хөгжимдөн ур чадвараа харуулж, үзэгчдийн халуун алга ташилтаар шагнуулжээ. Энэ зохиол нь мэргэжлийн хийлчийн ур чадварыг шаардсан томоохон бүтээл төдийгүй тэр тусмаа 13 настай хүүхэд тоглоогүй аж.
Л.Билэгтөгс өнгөрсөн онд Пензанс хотын захиргааны холлд "Виртуоз хийлч" тоглолтод дан хийлд зориулсан гоцлол бүтээлүүдээс Паганинийн каприс вариац, Бахийн партита зэргээс хөгжимдсөн ба тоглолт гурван цаг гаруй үргэлжилж бүтэн рецитал тоглож мэргэжлийн хүнээс "Ур чадвараараа насандаа дэлхийн шилдэг тавд багтсан хөгжимчин" гэсэн үнэлгээ авчээ.
"Виртуоз хийлч" тоглолтын үеэр бэлэг задалж хийлээр Монгол аялгууны найруулга хөгжимдөж бяцхан хөөмий үзүүлсэн нь үзэгчдийн талархлыг хүлээж, тэрбээр олон фэнтэй болоод амжсан байна.
Түүний тухай товчхон танилцууахад, Л.Билэгтөгс нь зургаан настайгаасаа сонгодог хөгжмөөр хичээллэж эхэлсэн бөгөөд Хөгжим Бүжгийн Консерваторт T.Сарантуяа болон Ч.Түмэнжаргал багш нарын удирдлагад суралцаж байжээ. Одоогоор Их Британын Корнвалл мужид амьдарч байна.
Түүний гаргасан амжилтуудаас дурдвал:
Эх сурвалж: MNB.MN
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд