2018-04-04
Дөрөвдүгээр сарын 4-ний энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.
-1814 оны энэ өдөр Наполеон Бонапарт эрх ямбаасаа татгалзаж өөрийн хүүдээ эрх мэдлээ шилжүүлснээр Францын хаан ширээнд хоёрдугаар Наполеон суув.
-1818 оны энэ өдөр АНУ-ын Конгресс 13 улаан, цагаан хөндлөн зураас, цэнхэр дэвсгэр дээр нэгж од нь нэг мужийг төлөөлсөн төрийн далбааг соёрхон баталжээ. Тухайн үед АНУ-ын далбаан дээрх од 20 ширхэг байсан юм.
-1850 оны энэ өдөр АНУ-ын Лос-Анжелес хот байгуулагджээ.
-1905 оны энэ өдөр Энэтхэгийн Кангри хөндийд хүчтэй газар хөдөлж 20 мянга гаруй хүн амиа алдаж, олон барилга, байгууламж нурж сүйджээ.
-1949 оны энэ өдөр 12 улс Умард Атлантын гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний хэрэгжилтийг хангах байгууллага байгуулагджээ.
-1969 оны энэ өдөр Америкийн эмч Дентон Күүли хиймэл зүрх суулгах мэс ажилбарыг дэлхийн анагаах ухааны түүхэнд анх удаа гүйцэтгэжээ.
-1975 оны энэ өдөр Билл Гейтс, Пол Аллен нар "Майкрософт" компанийг байгуулжээ.
-2002 оны энэ өдөр Анголын Засгийн газар босогчидтой энхийн гэрээ байгуулснаар тус улсын иргэний дайн төгсгөл болжээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд