“Эрдэнэс Монгол” ХХК MNS/ ISO 37001:2017 Авлигатай тэмцэх ажлын менежментийн Тогтолцооны стандартыг нэвтрүүлнэ

2018-02-23

“Эрдэнэс Монгол” ХХК болон  “ISO Mongolia” ХХК   “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэлээ.

Санамж бичгийн хүрээнд Олон улсын стандартчилалын байгууллагаас баталсан авлигатай тэмцэх ажиллагааг дэмжих “Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо, шаардлага ба хэрэглэх удирдамж” стандартыг нэвтрүүлэх юм.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд тус стандартыг нэвтрүүлж ажиллах бөгөөд  Монгол Улсын олон улс дахь авлигын индексийг багасгахад  хувь нэмрээ оруулаад зогсохгүй байгууллагын авлигад өртөх эрсдэлийг бууруулах болон олон улсын төсөл хөтөлбөрт оролцоход давуу тал болох ач холбогдолтой ажээ.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт “Энэ стандартыг нэвтрүүлснээр менежментийн болон санхүүгийн үр ашиг сайжрах,  орлого ашиг нэмэгдэх, худалдан авалтын процесс, байгууллагын үйл ажиллагаа ил тод болохоос гадна  IРO  хийх гэж байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах, үнэ цэнийг нэмэгдүүлэх, 1072 хувьцааг эргэлтэд оруулах, компанийн зах зээлийн үнэлгээ томрох зэрэг ач холбогдолтой” хэмээн онцолсон юм.

“Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д авлигатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өрнүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоог ханган, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлэх талаар тусгайлан заасан байдаг.   ISO Mongolia ХХК  нь холбогдох хууль эрхзүйн баримт бичгийн хүрээнд Олон Улсын Стандартчилалын байгууллагаас гаргасан (ISO) менежментийн тогтолцооны дэвшилтэт шинэ стандартыг Монгол Улсын нутаг дэвсгэрт нутагшуулахад чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна.

Энэхүү стандартыг үндэсний болгон нутагшуулахаар боловсруулалт хийж, Стандарт хэмжилзүйн газрын Стандартчилалын Үндэсний Зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолоор MNS ISO 37001:2017 стандартыг баталсан бөгөөд  “Авлигын эсрэг стандартад ногоон гэрэл асаалаа” хэмээн Олон улсын стандартчилалын байгууллага тодотгожээ.

Энэхүү стандарт нь авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, шаардлагыг тогтоох,  хэрэгжүүлэх, сайжруулах, хадгалах, бий болгох төдийгүй авлига үүсч болох бүх салбарыг авлигаас хамгаалах, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, авлигыг тодорхойлох, танихад даган мөрдөж болох аж.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй