М.Мөнхшүр: хүүхдээ хаясан эхийг эрэн хайж байна

2018-02-23

Сүүлийн үед нярай хүүхдээ хаясан гэх дуудлага нийслэлд төдийгүй орон нутагт бүртгэгдэх болсон. Тухайлбал, сар шинийн өмнөхөн төрөөд дөнгөж нэг хоногтой байсан нярайг хогийн саванд хаясан гэх сэтгэл сэрдхийлгэм хэрэг гарч байсан. Гэтэл түүнээс өмнө буюу энэ сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Арвайхээр суманд нэгэн айлын хашаанаас нярай хүүхдийн цогцос олдсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Эл асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа.

-Сар шинийн өмнөхөн Өвөрхангай аймгаас нярайн цогцос олдсон гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Эл хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт энэ сарын 12-ны өдөр нэгэн иргэнээс  “Манай хашаанд нярай хүүхдийн цогцос байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу Өвөрхангай аймгийн цагдаагийн дарга, алба хаагчид хэргийн газрыг хамгаалалтад авч үзлэг хийсэн. Үзлэгийн явцад 53 см өндөртэй, 3400 гр жинтэй, эмэгтэй нярай хүүхдийн цогцос олдсон байгаа. Одоогоор тус аймгийн цагдаагийн газраас Арвайхээр суманд нярайн эхийг эрэн сурвалжилж, хайж байна.

-Нярайн эхийн талаарх ямар нэгэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн үү?

-Одоохондоо ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. Цагдаагийн байгууллагаас нярайн эхийг эрэн сурвалжилж эрүүгийн хуулийн 10.4 “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Мөн нярайн эхийн талаарх үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнийг таван сая хүртэлх мөнгөн дүнгээр урамшуулж, өндөр нууцлалын дор мэдээллийг худалдан авна. Жич 99230163, 88029904 дугаарын утсаар мэдээлэл авч байгаа.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй