Эмнести Интернэшнл: 2017 онд дэлхий даяар 1 сая хүн ад үзэгджээ

2018-02-23

Дэлхийн 159 улс орныг хамарсан хүний эрхийн төлөв байдал 2017/18 тайлангаа Эмнести Интернэшнл гаргаж өнөөдөр олон нийтэд танилцуулав.
2017 оны турш дэлхий даяар ад үзэх, адлах бодлого дэлгэрч, гашуун үрийг нь сая сая хүн амсаж байна хэмээн Эмнести Интернэшнлээс дэлхийн хүний эрхийн нөхцөл байдлыг танилцуулахдаа анхаарууллаа.

Нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөөх шинэ үеийнхний хөдөлгөөн, олон жил тэмцсэн идэвхтнүүдийн хөдөлгөөнтэй нэгдэж, улам бүр хүрээгээ тэлж байгаа нь дарангуйлал, хавчлагыг таслан зогсоох итгэл найдварыг төрүүлж байна хэмээн уг тайланд дурджээ.

Тив дамнасан дүрвэгсдийн урсгалд чинээлэг орнууд нэрвэгдэж, энэ хямралыг зохистой шийдэхээс удирдагчид нь зайлсхийж, дүрвэгчийг эрх төгс хүн гэж үзэлгүй, асуудал таригч хэмээн хажиглаж байна.

Ерөнхийлөгч Трампын хүний эрхээс ухарсан үйлдэл нь бусад засгийн газруудад даган дуурайх аюултай жишээ болж байгааг Эмнести Интернэшнл онцлон тэмдэглэлээ.

АНУ-аас авахуулаад ОХУ, Польш улсад эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлахаар завдсан бол, Франц улсад эсэргүүцлийн арга хэмжээг хориглосон байна. Польшийн Варшав хотноо болсон үндсэрхэг үзэлтнүүдийн жагсаалын үеэр гадныхныг үзэн ядах уриа, уран цэцэн үгс, АНУ-ын Шарлоттесвиллд цагаан арьстныг дэмжигчдийн цуглаан, Чеченээс Египет улс хүртэл ЛГБТИ хүмүүсийг устгах эрс арга хэмжээ гарч байгаа бөгөөд үүний эсрэг хүмүүс дуу хоолойгоо өргөх хэрэгтэй байгааг тайланд онцолсон байна.

Хүний эрхээс ухарсан бодлого хүмүүсийг тэмцэлд хүргэсэн. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болсон жагсаал АНУ-д төвлөрч, бусад хэд хэдэн оронд салбарласан нь түүхэнд хамгийн том эсэргүүцлийн жагсаал боллоо. #MeToo (Би ч бас) аян бэлгийн хүчирхийлэл, дарамт аймшигт түвшинд очсоныг дэлхий дахины анхааралд аваачсан билээ. Эмэгтэйчүүдийн энэ хүчирхэг хөдөлгөөн тэгш эрх, нэр төр, шударга ёсны төлөөх хүсэл зориг хэзээ ч мөхөхгүй болохыг тодоор харуулсан. Дэлхий даяар эсэргүүцлийн хөдөлгөөнүүд өсөн өндийж байгаа нь илэрхий мэдрэгдэж байна.

Хүний эрхийн хамгаалагчдын эсэргүүцэл, тэмцэл тухайлбал Чили улсад үр хөндөлтийг бүрэн хориглосон байсныг цуцлуулж чадсан, Тайвань улс гэрлэлтийн тэгш эрхийг хангах алхам хэрэгжүүлсэн, Нигери улсад албадан нүүлгэлтийг хориглосон шүүхийн тогтоол гээд олон ялалтыг  авчирч, баталгаажуулсныг энэ тайланд мөн дурджээ.

Уг тайланд мөн дэлхий даяар хүмүүс орон байр, эрүүл мэнд, цэвэр ус, зохистой хоол хүнсээр хангагдаж чадахгүй хүнд нөхцөлд амьдарч байна. Үүний улмаас Венесуэлээс Иран хүртэл олон нийтийн дургуйцэл асар өргөн тархаж байна. Засгийн газрууд ядуурал, тэгш бус байдлын үндсэн шалтгааныг зогсоохгүй бол маш том үймээн самуун гарч болзошгүйг Эмнести Интернэшнл анхааруулж байна.

Өнгөрсөн жил эрх баригчид тэмцэгчдийг дуугүй болгох, хэвлэл мэдээллийг хумихыг оролдсоноор олон зуун идэвхтэн алагдсан. Турк, Египет, Хятад улсад сэтгүүлчдийг олноор нь хорьсон. “Засгийн газрууд хүний эрхийн хамгаалагчдыг ангуучлан, сонин сэтгүүлийг хааж, шүүж, хорьж магадгүй гэвч бид дуугүй байхгүй хэмээн Эмнести Интернэшнл өгүүллээ. 

Олон нийтийн бодол санаанд нөлөөлөх боломж, бололцоо өөр өөр байх нь дамжиггүй ч, төр үнэндээ ад үзэх, хүчирхийлэлд уриалсан мэдээллийг хяналтгүй тарааж, нийгмийн сүлжээг хянаж байна. Төрөөс турхирсан үзэн ядалт нийгмийн идэвхижлийн шинэ эринг эхлүүлэв. Тиймээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх тэмцэл бол  цаашид хүний эрхийн төлөөх тулааны гол талбар байх болно гэдгийг 2017 он харууллаа.

Үгээ хэлсэн хүмүүсийг дуугүй болгохоор оролдохын оронд засгийн газрууд тэдний санаа зовж байгаа асуудлуудыг сонсож, шийдэх хэрэгтэй. Эрх мэдэлтнүүд, иргэний нийгмийнхэн, хэвлэл мэдээллийнхнийг хянаж, хязгаарлахаа зогсоох ёстой.  Хэрэв удирдагчид хүмүүс яагаад эсэргүүцэл илэрхийлээд байгааг ойлгож мэдэхгүй бол эцэстээ өөрсдөө унах болно. Хүмүүс эрхээ эдлэхийг хүсч байгаагаа маш тодорхой ойлгуулсан. Засгийн газрууд тэднийг сонссон гэдгээ одоо харуулах л үлдлээ” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шитти өгүүллээ

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй