2018-02-22
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны дүү Ким Ё Чен Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдаж буй “Пёнчан”-ы олимпийн нээлтийг үзэхээс гадна тус улсад гурван өдрийн айлчлал хийсэн билээ.
1950-1953 онд хоёр Солонгосын дунд дэгдсэн дайнаас хойш Кимийн гэр бүлийн гишүүн өмнөдөд хөл тавиагүй юм.
Тэгвэл Ким Ё Чен өмнөдөд ирэх үедээ жирэмсэн байсан талаар Сөүлийн хэвлэлийнхэн мэдээллээ.
“Гэхдээ уг мэдээллийг батлах ямар ч баталгаа байхгүй. Зөвхөн түүнийг дагалдан ирсэн хүмүүсийн нэг уг мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн” талаар цахим сайтууд мэдээлж байна.
Өдгөө 28 настай Ким Ё Чен өнгөрсөн 2015 онд Пхеньяны улс төрийн товчооны дарга Чой Рюн Хэгийн хүү Чой Сунтай гэрлэсэн юм.
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс Пёнчаны олимпийн үеэр хойдоос ирсэн төлөөлөгчтэй уулзах санал хэд хэдэн удаа гаргасан ч татгалзсан хариу авсан байна.
Эх сурвалж: SHUUD.MN
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд