Дагестанд Исламын терроризм идэвхжив үү?

2018-02-22

Дагестанд исламын терроризм идэвхжив үү?

Оросын холбооны бүгд найрамдах Дагестан улсад өнгөрсөн ням гаригт /2018.02.18/ зэвсэгт этгээд таван эмэгтэйн амь насыг хөнөөсөн халдлагыг “Исламын улс” бүлэглэл зохион байгуулснаа мэдэгджээ. Зэвсэгт этгээдийг цагдаа нар устгасан аж.

Шашны баярыг тэмдэглэх сүмийн мөргөлийн үеэр зэвсэгт этгээд гал нээж, олон хүнийг шархдуулсан юм. Зэвсэгт этгээд ангийн зориулалттай буугаар сүмийн гадна гал нээсэн байв. “Исламын улс” бүлэглэлийн мэдлийн “Amaq” сайтад халдлагыг тус бүлэглэл зохион байгуулсныг зарласан. 

Гэрчийн мэдээлснээр халдлага гарах үед сүмийн гадна голдуу хүүхдээ дагуулсан ээжүүд мөргөл үйлдэхээр цугласан байсан гэнэ.

Оросын “Interfax” агентлаг мэдээлснээр зэвсэгт этгээд нь 20 гаруй насны эрэгтэй бөгөөд түүнд эмэгтэй хамсаатан байж болзошгүй гэнэ. Уг халдлага ОХУ-ын аюулгүй байдлын албаныхан Хойд Кавказын бүс нутаг дахь Крачинская гэх зэвсэгт бүлэглэлийн толгойлогчийг хөнөөснөөс нэг хоногийн дараа гарчээ. Тэрбээр 2013 онд ОХУ-ын дотоодын цэргийн автомашины цуваа руу халдсан зэрэг олон хэрэгт сэжиглэгджээ.

Исламын шашинт Чечень, Дагестан, Ингушет, Кабард-Балкар, Хойд Осет-Алани зэрэг Оросын холбооны таван бүгд найрамдах улсыг хамтад нь ОХУ-ын Хойд Кавказын бүс нутаг гэж нэрлэдэг.

Аль-Каида, “Исламын улс” гэх нэрийг сонсоод бидний толгойд шууд Сири, Ирак, Мали, Афганистан, Йемен, Сомали улс буудаг. Харин Бостон хотноо Тамерлан Царнаев тэсрэх бөмбөг дэлбэлснээр ОХУ-ын Кавказын бүс нутагт исламын терроризм идэвхжсэнийг АНУ анхааруулсан юм. Тэр дундаа Чечень, Дагестанд исламын террорист бүлэглэлүүд илүү идэвхтэй гэж үзсэн байна.

Кавказ дахь салан тусгаарлах үзлийг дэмжигчид болон аль-Каида зэрэг исламын зэвсэгт бүлэглэлүүдийн холбоо сүлбээг гэрчилсэн хүн бол Аяман аль-Захариви юм. Тэрбээр аль-Каида бүлэглэлийн хоёрдугаар хүн. ОХУ-ын аюулгүй албаныхан түүнийг 1997 онд Дагестан руу нэвтрэх гэж байхад нь баривчилж, зургаан сар шоронд хорих ялаар шийтгэж байсан. Тэрбээр Чечень, Дагестаны салан тусгаарлагчдыг дэмжиж, урвуулах замаар “Зөгнөгчийн далбаан дор нэгдсэн хүлэгт баатрууд” нэртэй хөдөлгөөн байгуулан, Каспийн тэнгисээс Ази, цаашлаад Афганистанд хүрсэн холбоо үүсгэхийг санаархжээ.

2012 оны эхний хагас гэхэд Дагестанд 185 удаа зэвсэгт халдлага гарсан нь Европын хамгийн аюултай бүс нутаг болж байв. Үүний зэрэгцээ 2010 онд Москвагийн метронд бөмбөг дэлбэлж, 38 хүний амийг хөнөөсөн хоёр бүсгүйг “Хар бэлбэсэн эхнэр” гэх террорист бүлгийн гишүүн үзжээ.

“Исламын улс” бүлэглэл нь Сири, Иракийн газар нутгийн нэлээдгүй хэсгийг эзлэн исламын халифатыг зарлаж, гэм зэмгүй олон мянган хүний амийг хөнөөж, цаазалсан. Тус бүлэглэлийн эсрэг АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл мөн ОХУ дангаараа тэмцсэнээр өнгөрсөн онд гол хүчийг нь устгаж, дарж авсан билээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй