2018-01-22
БНХАУ-ын Засгийн газар байгаль орчинд ээлтэй бодлого баримтлах болсноор эрчим хүчний гарцад эзлэх нүүрсний эрчим хүчний хувь буурсан байна. 2017 онд өмнөх онтой харьцуулахад нүүрсэнд түшиглэсэн эрчим хүчний үйлдвэрлэл 1.7 хувиар буурчээ. Харин байгалийн хий, салхин турбин, усан болон цөмийн эрчим хүчний хэрэглээ 1.5 хувиар өссөн байна. Ингэснээр нүүрсний салбар БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээний 60 орчим хувийг хангах болжээ. 2020 он гэхэд энэ хувийг 58 руу буулгах зорилтыг тус улсын Засгийн газар тавиад байгаа юм. Олон улсын эрчим хүчний институтын тооцооллоор БНХАУ-ын эрх баригчид өнөөгийн бодлогоо тогтвортой үргэлжлүүлбэл 2040 он гэхэд эрчим хүчний хэрэгцээний 32 хувийг нүүрсний станцууд хангах төлөвтэй байна. Өнгөрсөн 2017 онд БНХАУ-ын импортын нүүрсний хэмжээ 271 сая тоннд хүрч, 6.1 хувиар өсжээ. Харин мөнгөн дүнгээр тооцвол таваарын ханш өссөний улмаас 60 хувиар нэмэгдэж, 22.6 тэрбум ам.доллар давсан байна.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд