Л.Элдэв-Очир: Утааг арилгана гэж хугацаа амлахад хэцүү байна

2018-01-11

УИХ-ын чуулганы хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:

-Агаарын бохирдол хэзээ арилах вэ. Өмнө нь олон мянган зуух тараасан. Гэтэл одоо Монгол технологиор хийсэн зуух тараана гэх юм. Одоо зуух тараах хэрэг байна уу. Агаарын бохирдлыг бууруулах утааны сан байгуулна гэж байна. Өмнө нь ижил зорилготой сан байгуулаад, тэр нь сүүлдээ хувийн банк болоод дууссан шүү. 

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭЛДЭВ-ОЧИР:

-Утааг арилгана гэж хугацаа амлахад хэцүү байна. Сүүлийн хоёр, гурван жилд утааг бууруулах сан байгаагүй учраас утаанд зарцуулсан мөнгө бараг байхгүй. Тиймээс санг дахин сэргээх тухай ярьж байгаа юм. Энэ санг дахин сэргээснээр олон улсын хөрөнгө оруулалт, утааны эсрэг төсөв санхүүг энд төвлөрүүлэх боломжой болох юм. Утааны гол бохирдлын 80 хувийг гэр хороолол эзэлж байгаа. Тиймээс утааг бууруулдаг, утаагүй зуух тараах асуудлыг Засгийн газар ойрын зорилт болгоно. 

БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ:

-Хуруу нэмэхээс хошуу нэмдэг хүн их болоод байна. Түүхий нүүрсний хэрэглээг хориглоно. Гэхдээ одоохондоо бэлтгэл ажил шаардлагатай. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН:

-20 жил давтсан ажлаа хийж байхаар дагуул хот байгуулах нь дээр байх. Зуух тараая, түүхий нүүрс, болсон нүүрс гээд яриад ямар ч үр дүн гарахгүй. Одоо бол орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн хэвээр байгаа. Хөдөө орон нутагт орон сууцны зээлийг дэмжиж өгөөд, дагуул хот байгуулах гэх мэт том зургаар нь асуудалд хандмаар байна. 

БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ:

-Олон асуудлыг томоор шийднэ гэхээр хөрөнгө санхүүгийн асуудал бэрх байна. Дагуул хот байгуулна гэвэл маш их хөрөнгө мөнгө шаардлагатай. 

УИХ-ЫН ГИШҮҮН А.СҮХБАТ:

-Зуух тараана гэдэг асуудалд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ зуухыг хэрэглэснээр агаарын бохирдол буурах боломжтой. Төслийн зуухыг би ч хэрэглэдэг. Алдаа нь юу вэ гэхээр зориулалтыг түлшийг нь түлж чадахгүй байгаа юм. Энэ зууханд түүхий нүүр түлэх зориулалтгүй гэж ойлгож байна. Утааны асуудлыг шийдэхэд маск хэрэгтэй, агаар шүүгч хэрэгтэй. Дэвшилтэд технологи нэвтэрсэн энэ үед утаанаас айгаад байх шаардлагагүй болж байна. Тиймээс бие биенээ хүндлээд, мөнгө идэх гээд байна гэдэг хардалтаа зогсооё. 

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй