2018-01-05
Бал хэрэглэж сурахаасаа өмнө “ipad” хэрэглэж сурч байгаа орчин цагийн хүнийг дижитал иргэн гэж дэлхий дахинаа нэрлэж байна. Дижитал иргэд маш их цагийг орчин үеийн технологи хэрэглэн өнгөрөөж, онлайнд хувийн мэдээллээ хуваалцах нь эрс нэмэгджээ. Сүүлд хийгдсэн судалгаагаар дэлхийн нийт хүүхдийн 60 хувь нь өдөр бүр интернетээр бусадтай харилцаж байгаа бол Монголд хийгдсэн судалгаагаар 10 хүүхэд тутмын зургаа нь цахим хэрэглээгээр дамжуулан мэдээллээ олж авдаг болжээ.
Дэлхий даяар цахим гадуурхал хэр байдгийг хянадаг Nobullying байгууллагын мэдээлснээр өсвөр насны 10 хүүхэд тутмын долоо нь цахим гадуурхалд өртдөг байна. Харин дотоодод байгаа тоо баримтуудыг харвал, 4-18 насны 10 хүүхэд тутмын долоо нь цахим тоглоом, гар утас, интернетийг зохисгүй буюу эрүүл мэнд, сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хэрэглэх болжээ. Мөн сурагчдын 70 хувь нь садар самуун болон хуулиар хориглосон мэдээ мэдээллийг цахим орчноор дамжуулан байнга авсаар байгаа гэжээ.
Гадуурхал нь зөвхөн бодитоор үйлдэгддэг байсан бол одоо технологийн нөлөөллөөс болж хүүхэд гэртээ ч гэсэн гадуурхагдаж, дарамтад байгаа гэх ойлголтыг олон улс орон өргөн хүрээнд авч үзэх болсон. Үүнтэй холбоотой дотоодын тоо баримт дурдвал, сүүлийн таван жилийн хугацаанд 92 хүүхэд амиа хорлосон бөгөөд 10 хувь нь цахим орчноос ирсэн дарамт шахалт шууд болон шууд бусаар нөлөөлсөн гэж үздэг байна. Харин цахим орчны хамгийн том сөрөг тал нь хүүхдийн цахим аюулгүй байдал гэж үзээд дэлхийн улс орнууд хүүхдийг цахим халдлагаас хамгаалах стратегийг боловсруулж, мөрдөх болжээ.
Хуулийн шинэчлэл, иргэний нийгмийн байгууллагын оролцоо, ойлголт мэдлэгийг дээшлүүлэх зэрэг маш олон ажил хийгдэж байгаа хэдий ч хүүхдийн дижитал хэрэглээнд эцэг, эх, багшийн нөлөө хамгийн их бөгөөд таван настай хүүхдэдээ өдөрт дээд тал нь 35 минут, 6-7 настай хүүхдэдээ 40 минутаас илүү зурагт болон гар утас хэрэглүүлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байгаа юм.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд