2017-05-08
“Channel 11” телевизээс “Тарагтай боов” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг билээ. Тус нэвтрүүлгийн дараагийн дугаарт “Яг л түүн шиг” шоуны оролцогч, дуучин С.Гантогоо оролцохоор болсон бөгөөд тун удахгүй цацагдах ажээ.
2007 онд БНСУ-ыг ажиллахаар зорьсон ч “Мунтант” хамтлагийн дуучин болсон түүний хувьд “Яг л түүн шиг” шоунд оролцохоор Монголд түр ирээд байна. Энэ удаагийн шоуны хүчтэй оролцогчийн нэгээр С.Гантогтоо хэдийн тодроод байгаа. Тиймээс түүний сонирхолтой ярилцлагыг “Тарагтай боов” нэвтрүүлгээс үзэж болох нээ. Харин энэхүү нэвтрүүлгийг дуучин А.Хишигдалай хөтөлдөг бөгөөд тэд “Яг л түүн шиг” шоуны авьяаслаг оролцогчдийн нэг билээ.
Сонирхуулахад, БНСУ-ын “Мунтант” урлагийн байгууллагын харьяа “Мунтант” хамтлагт олон орны дуучид багтдаг. С.Гантогтоо тус улсад ажиллах хугацаандаа “Дуучин шалгаруулж авна” гэсэн зарын дагуу шалгуулж, тэнцэж чадсан юм. Энэхүү хамтлаг 2012 онд байгуулагджээ.
Эх сурвалж: NEWS.MN
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд