Нийтийн тээвэрт өдөр бүр гэнэтийн шалгалт хийнэ

2015-12-11

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцан орлогч Н.Гантөмөр “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга харицлагыг дээшлүүлэх,

 

хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай”  албан даалгаврыг энэ сарын 05-ны өдөр гаргасан. Уг даалгавраар нийслэлийн Тээврийн газар болон гэрээт байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахыг үүрэг болгосон юм. Энэ ажлын хүрээнд өчигдөр буюу 12 сарын 10-ны өдрийн 06:40 цагаас 22:40 цаг хүртэл  Ч:17А ”Баруун 4 зам - Их тойруу - Нарны зам”, Ч.17Б “Баруун 4 зам - Нарны зам - Их тойруу”, Ч:18А “3-4 хороолол - Ард кино театр - Тэц-4” чиглэлийн 19 автобусанд нийслэлийн Тээврийн газрын 65 мэргэжилтэн өдрийн турш хяналт тавин ажиллалаа.

Хяналт тавих хугацаанд “Ээлжийн жолоочгүй, хий хөлдсөн, машинтай шүргэлцсэн, LED хаяг ажиллаагүй, камерын харах өнцгийг өөрчилсөн” зэрэг зөрчлүүд илрэв. Илэрсэн зөрчлийг цаг тухайд нь “Хяналтын диспетчерийн алба”-тай холбогдон арилгууллаа. Гэнэтийн хяналт, шалгалтыг  он дуустал өдөр бүр хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй