Энэ жил агаарын бохирдол 20 хувиар нэмэгджээ

2021-12-06

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 20 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ –  24barimt.mn

БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээллээ.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн " Энэ оны агаарын чанарын дунджийг тайлбарлавал өнгөрсөн жилтэй харилцуулахад агаарын чанар муудсан гэх үзүүлэлт гарсан. Учир нь өнгөрсөн онд нийслэл бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байсан. Тухайн үед автотээврийн хэрэгслийн 80 хувь нь зорчих хөдөлгөөнд оролцоогүй тул агаарын бохирдлын хэмжээ энгийн үеэс 2-6 дахин бага байсан юм. Харин энэ жилийн хувьд агаарын чанар PM 2.5, PM 10 тоосонцор 10-20 хувиар өссөн байна. Мөн Улаанбаатар хотод түр оршин суудаг 20 орчим мянган өрхөөс шалтгаалан түлшний хэрэглээ 60 мянган тонноор нэмэгдээд байна. Мөн автомашины тоо жил ирэх тусам нэмэгдэх болсон. Энэхүү олон хүчин зүйлс нь агаарын чанарт нөлөөлж байна” гэлээ.

“Тавантолгой түлш” ХХК-ийн  компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.Буянжаргал “Одоогоор 30 мянган орчим өрхөд угаарын хийн мэдрэгч, дамжуулагчийг суурилуулаад байна. Тус мэдрэгчээр дамжуулан 547 дуудлагад яаралтай арга хэмжээ авч ажиллалаа.  Дуудлага ирсэн өрхөд шалгалт хийхэд угаарын хийн хордлогод өртөж байгаа айлууд ихэвчлэн уламжлалт монгол зуух ашигладаг эсвэл зуухны битүүмж алдагдсан гэх шалтгаанаас угаартах эрсдэл үүсээд буй. Тиймээс агаарын чанар мөн өөр олон эрсдэлээс хамгаалж болох бүрэн шаталгаат зуухыг ашиглахыг уриалж байна. Бүрэн шаталгаат зуух нь энгийн зуухыг бодвол 4-5 цаг шаталт явуулах, угаарын хий алдуулахгүй байх зэрэг олон эерэг үр дүнтэй. Мөн сайжруулсан шахмал түлшний чанарт өөрчлөлт ороогүй. Одоогоор 1.6 сая тонн түлшний нөөц байгаа”гэв.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй