БОАЖ- ЫН САЙД Н.УРТНАСАН ДАНИЙН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ СЮЗАН ПИДЕРСЕНТАЙ УУЛЗЛАА

2021-11-27

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаа “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжүүлэх нь” төслийн хамтран хэрэгжүүлэгч Данийн Техникийн Их сургуулийн захирал Сюзан Пидерсентэй хоёр талын уулзалт хийж, төслийг бодит үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Энэхүү төсөл нь Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх салбар дундын механизмыг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх боломж бололцоог судалж, тодорхой төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, санхүүжилтийн боломжийг тодорхойлоход чиглэсэн.

Хатагтай Сюзан Пидерсен энэ чиглэлээр хоёр талын мэргэжилтнүүд санал солилцон, суурь судалгаа эхлүүлсэн талаар мэдээлэв. Уг их сургууль нь Монгол Улсад өмнө нь Уур амьсгалын өөрчлөлтийн технологийн хэрэгцээний үнэлгээ болон дүүргийн түвшинд ялгарал багатай дулаан хангамжийг сайжруулах талаар судалгаа хийж байсан туршлагатай юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан төслийн хэрэгжилт бодит үр дүнтэй байхад анхаарч, Уур амьсгалын үндэсний хороо, түүний Мэргэжлийн зөвлөлийг чадавхжуулах чиглэлээр хамтарч ажиллахыг санал болгов.

Төслийн үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх салбар дундын уялдаа, хэрэгжилтийг хангах механизмыг боловсронгуй болгох, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын түвшинд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлж, хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй