Н.УРТНАСАН: ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ ХАМТРАН “ШИНЭ ХЭВИЙН БАЙДАЛ” ГЭДЭГ ТӨЛӨВЛӨГӨӨГ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2021-11-27

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээг “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриан дор өнөөдөр (2021.10.28) зохион байгуулав. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын улмаас сүүлийн хоёр жилд аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсон. Өөрөөр хэлбэл, энэ салбарт үйл ажиллагаагаа явуулдаг 1600 гаруй аж ахуйн нэгж, 88 мянган ажлын байр эрсдэлд орж, улсын төсөв гурван их наяд төгрөгийн алдагдал хүлээснийг онцоллоо. Сайд Н.Уртнасан “Улс орнууд new normal буюу шинэ хэвийн байдал гэдэг бодлогыг боловсруулж байна. Ковид-19 цар тахлын нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл аялал жуулчлалын салбарыг бид ямар стратеги, гадаад сурталчилгаа, бүтцээр хөгжүүлэх вэ гэдэг талаар олон улс өөр өөрсдийн бодлогыг тодорхойлж байгаа. Ирэх жилээс гадаад, дотоодын аялал жуулчлалын урсгалыг сэргээе гэвэл төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, судлаачид хамтран “Шинэ хэвийн байдал” гэдэг төлөвлөгөөг хамтран гаргах шаардлагатай. Судлаачид ”2024 оноос хойш 2019 оноос өмнөх шиг нөхцөл байдалд шилжих магадлалтай” гэж үзэж байгаа. Гэхдээ бүс нутгийн хэмжээнд, Ази, Америкт ямар байна вэ гэдэг талаар судлаачид тогтмол судалгаа хийж байна. Дэлхий нийтийн чиг хандлагыг харахад, аялал жуулчлалын уламжлалт бүтээгдэхүүнийг сонирхох нь эрс өөрчлөгдөж байна. Бүх төрлийн сурталчилгааг цахим хэлбэрээр хийж эхэлсэн.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй