Английн “Ньюкасл” Дэлхийн хамгийн баян эзэнтэй хөлбөмбөгийн клуб болов

2021-10-08

 Английн “Ньюкасл” Дэлхийн хамгийн баян эзэнтэй хөлбөмбөгийн клуб болов

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы удирддаг Хөрөнгө оруулалтын сан Английн “Ньюкасл” клубыг 300 сая паундаар өчигдөр худалдан авлаа. Ингэснээр “Ньюкасл” клубт асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийх нь тодорхой болоод байна.

Английн “Манчестер Сити”-гийн эзэн Шэйх Мансураас 10 дахин их хөрөнгөтэй тул Мохаммед бин Салман “Ньюкасл” клубыг богино хугацаанд өрсөлдөх чадвар сайтай, шилдэг хөлбөмбөгчидтэй баг болгох бүрэн боломжтой юм.

Клубыг худалдан авах гурван талт хэлэлцээрт Саудын Арабын талыг төлөөлөн оролцсон Аманд Стэйвли “Өнөөдөр бол “Ньюкасл”-ын төлөө зүрх нь цохилдог хүн бүрийн баярын өдөр. Клубын ирээдүйн тухай бодохоор сэтгэл сэргэж, баясч байна. Бид удаан хугацааны турш өрсөлдөх чадвар сайтай, хамгийн том ялалтын төлөө тэмцэж чадах хэмжээний багийг бий болгоно. Бид Английн Премьер лигийн шилдгүүдийн тоонд эргэн багтах өдөр ирлээ” хэмээн мэдэгджээ.

Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сан жил хагасын өмнө “Ньюкасл”-ыг худалдан авах саналаа албан ёсоор хүргүүлсэн ч Английн Премьер лигийн удирдлага татгалзсан хариулт өгсөн юм. Татгалзах болсон үндсэн шалтгаан нь Саудын Арабад Катарын beIN Sports телевизийн албан ёсны эрхийг нь авсан Премьер лигийн тоглолтуудыг хулгайн замаар цацдаг байсанд оршино. Тэгвэл энэхүү асуудлыг хунтайж Мохаммед бин Салман шийдэж, Саудын Арабад Катарын beIN Sports-ийн шууд дамжуулалтыг цацах эрхийг албан ёсоор худалдан авсан юм байна. Ингэснээр “Ньюкасл”-ыг худалдан авах “ногоон гэрэл”-ийг асаажээ.

Одоо “Ньюкасл” клубыг дэлхийн хамгийн шилдэг, ирээдүйтэй гэх хөлбөмбөгчдөд ихээхэн хэмжээний цалин амлаж, толгой дараалан худалдан авна гэсэн хүлээлт байгаагийн зэрэгцээ мөн сайн дасгалжуулагчтай болно гэж фанатууд болон мэргэжилтнүүд үзэж байна.

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы хөрөнгийг 320 тэрбум ам.доллар гэж Форбес тооцоолжээ. Энэ хөрөнгө нь Саудын Арабын Эзэн хааны гэр бүлийн хөрөнгө ч гэж ойлгож болох юм.

Сэтгэгдэл үлдээх

DR. UROLOGIST:2021-10-08 12:36:02
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com

ЦАГ АГААР

  • Ням
    °C/°C
  • Даваа
    °C/°C
  • Мягмар
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

ЭМЯ: Эмийн багц заавал авах гэсний хэрэггүй
"Насны хишиг" олгожээ
Халдварын 2010 тохиолдол бүртгэгдэж гурван хүн нас барлаа
Хэт хөөрөгдсөн үнэ ханшийг тогтворжуулахыг үүрэг болголоо
АРВАНХОЁРДУГААР САРД ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 20 ХУВЬ ӨСӨЖ, ИНФЛЯЦ 13 ХУВЬД ХҮРЧЭЭ
Эдийн засгийн өсөлт төлөвлөснөөс 2.4 нэгж хувиар буурчээ
Цэрэгт алба хаах хүсэлтэй залуус цөөрсөн тул АНУ-ын арми урамшууллаа $10,000-аар нэмэгдүүлжээ
Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтийг бүх сараар нь гаргах боломжтой боллоо
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Увс аймаг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй
УОК: Тусгаарлалтаас хоног дутуу гарч байгаа иргэдийн төлбөрийн буцаалтыг тухайн зочид буудал шийднэ
Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 20 хүртэлх хүнтэй байх зарчмыг баримтална
УВС АЙМАГТ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭГ ХОРИГЛОХ ШИЙДВЭР ГАРЛАА
Умард Солонгосын дэглэм дуунаас хурдан зэвсгийг амжилттай туршсанаа зарлажээ
Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна
ЗӨВЛӨГӨӨ: Омикрон тусан, гэрээр эмчлүүлэхэд юуг анхаарах вэ
0-5 насны хүүхэдтэй хүмүүсийг цахимаар ажиллах боломжийг бүрдүүлнэ
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Хөл хорио тогтоох болон зорчигч тээврийн хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргаагүйг албан ёсоор мэдээллээ
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ