2021-08-19
Элсэлтийн ерөнхий шалгалтыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 22-ныг хүртэл орон даяар зохион байгуулахаар болсон. Энэ жил 40420 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтад оролцоно.
Тэгвэл нийслэл хотод элсэлтийн ерөнхий шалгалт дуусах хүртэл шалгуулагчид нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих аж.
Тодруулбал, шалгуулагчид наймдугаар сарын 19-22 өдрүүдэд нийтийн тээврээр зорчихдоо шалгалтын бичиг баримт буюу иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэхээ үзүүлэн зорчих боломжтой болсон талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд