Афганистан: Шигшээгийн хөлбөмбөгчин онгоцноос унаж, амиа алджээ

2021-08-19

Талибууд Афганистанд хяналтаа тогтоосны дараа тус улсын иргэд эх орноосоо дүрвэхээр төрөл бүрийн арга сүвэгчилсээр байна. Наймдугаар сарын 15 буюу талибууд Кабулыг эзлэсэн өдрөөс эхлэн Хамид Карзайн нэрэмжит нисэх буудал дээр олон мянган хүн нүүлгэн шилжүүлэх онгоцонд багтана гэсэн найдлагатайгаар олон мянгаараа цуглан, эмх замбараагүй байдал үүсгэсэн хэвээр л байгаа юм. Харамсалтай нь, нислэгүүд зогссон, цар тахлын нөхцөлд хил хаалттай үед афганчууд гадаад орны нүүлгэн шилжүүлэх нислэгт багтчихна гэсэн хий хоосон найдаж, зарим нь онгоцны дугуйн хэсэгт орж нуугдан нутгаа орхих гэж хичээж байгаа ч энэ нь эмгэнэлтэй үхлээр төгссөөр байна. 

Ийм золгүй тохиолын нэг нь хөлбөмбөгчний үхэл. Афганистаны залуучуудын шигшээ багийн хөлбөмбөгчин Заки Анвари улсаасаа дүрвэх гэж оролдоод амиа алдсан талаар Афганистаны сэтгүүлч Твиттер хуудсандаа бичжээ. Түүний өгүүлснээр, залуу тамирчин Америкийн С-17А онгоцноос зүүгдэн нисэх гэж оролдсон хүмүүсийн дунд байжээ. Анвари онгоцны дугуйн хэсэгт орж суусан бөгөөд түүний цогцосыг тэндээс олсон байна.

Энэ мэдээлэл гарахаас өмнө, наймдугаар сарын 17-ны өдөр АНУ-ын Агаарын цэргийн хүчнээс авсан эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг мэдээлэхдээ, Кабулаас нисэж ирсэн С-17 онгоцны дугуйн хэсгээс хүний цогцосны үлдэгдэл олдсон хэмээж байв. Мөн тэр өдөр С-17 онгоцонд хийсэн гэгдэх дүрс бичлэг интернетээр цацагдсан бөгөөд энэ бичлэг дээр онгоцны дугуйны хэсгээс хүний цогцос унжсан, салхинд ганхаж байгаа нь дүрслэгджээ. Онгоцны дугуйн хэсгээс хэдэн хэсэг болсон цогцос олдсоны дараа Америкийн нисгэгчдэд сэтгэлзүйн тусламж хэрэгтэй болсон гэж Нью-Йорк Таймс мэдээлсэн байна. 

Кабулын нисэх буудал дээр олон өдөр дараалан үймээн үүсэж байгаа юм. Нутгийн иргэд улс орноосоо  явахын тулд нисэх буудлын нутаг дэвсгэр рүү орохоор олноороо дайран, наймдугаар сарын 16-ны өдөр гэхэд л хүмүүсийн хөлд дарагдсаны улмаас долоон хүн амиа алджээ. Түүнчлэн Америкийн онгоцонд олон хүн зүүгдсэн байгаа, үүний дараа онгоцноос хүн унаж байгааг харуулсан дүрс бичлэг ч интернетээр цацагдсан юм.

Эмгэнэлт үхэл үүгээр дууссангүй. Кабулын нисэх буудал дээр үймээн гарч, хөөрөх зурвас дээр хүмүүс олноор онгоцыг бүчсэний улмаас Америкийн цэргүүд анхааруулга болгон хий буудсан гэсэн мэдээлэл гарч байлаа. Мөн энэ үеэр зэвсэглэсэн хоёр эр цэргүүд рүү буудсаны дараа Америкийн цэргүүд хариу гал нээсний улмаас зэвсэгт этгээдүүд амиа алджээ.Түүнчлэн нисэх буудал дээр өөр нэг эр гал нээсний улмаас АНУ-ын цэргийн алба хаагч шархадсан байна. 

АНУ дүрвэгчдэд боломж олгоно 

2001 оноос хойш Афганистанд байрлаж байсан АНУ-ын цэргийн алба хаагчид энэ оны тавдугаар сараас гарч эхэлснээр энэ бүс нутагт нөхцөл байдал хурцадсан юм. Наймдугаар сарын 15-ны өдөр "Талибан" хөдөлгөөний дайчид Кабулд нэвтрэн орж, "Афганистаныг чөлөөлж, дайн дууслаа" хэмээн мэдэгдэж байв. 

Үүнээс ч өмнө эх орноос зугтах гэж оролдож байсан афганчуудын нүүдэл талибууд нийслэлийг эзэлснээр хэд дахин нэмэгдсэн юм. Европын зарим орон Афганы дүрвэгчдийг хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгдсэн бол АНУ-ын Төрийн департамент Афганистаныг орхих хүсэлтэй хүн бүрт боломж олгох ёстой хэмээн мэдэгджээ. Ингээд АНУ-ын Төрийн департамент Афганистанаас гадаадын иргэд болон афганчуудыг аюулгүйгээр нүүлгэн шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг бүх талд хандан уриалсан юм. Энэ уриалгыг 60 гаруй орон дэмжсэн байна. АНУ-ын тухайд ойрын үед Афганистаны 22 мянга орчим иргэдийг өөрийн эзэмшлийн цэргийн гурван бааз дээр байрлуулахаар төлөвлөжээ. 

"Нүүлгэн шилжүүлэх шаардлагатай Америкийн10-15 мянган иргэн дээр АНУ-ын тусламжтайгаар улс орноо орхих хүсэлтэй Афганистаны 50-65 мянган иргэн бий" хэмээн Жо Байден мэдэгдсэн юм.

Энэ сард багтаан хүмүүсийг тээвэрлэхийн тулд өнөөгийн нүүлгэн шилжүүлэх ажлын явцыг хурдасгах шаардлагатай хэмээн Байден үзэж байгаа бөгөөд өдөрт тээвэрлэж буй хүний тоог 5-7 мянга болгохоор зэхэж байгаа гэнэ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй