2021-08-19
ОХУ-ын Уфа хотод бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн даваа гарагаас эхэлсэн. Өчигдөр тус тэмцээний эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 килограмм жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж, Монгол Улсыг төлөөлж, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт спортын мастер Б.Энхзул оролцсон.
Тэрбээр эмэгтэйчүүдийн 50 килограмм жингийн тэмцээний хагас шигшээд Туркийн тамирчин Зехра Демирханыг 9:4 харьцаатайгаар ялж, өнөөдөр буюу наймдугаар сарын 19-нд алтан медалийн төлөө барилдахаар болсон билээ. Спортын мастер Б.Энхзул залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөө АНУ-ын бөх Эмили Кинг Шилсонтой хүч үзэх юм.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд