Г.Занданшатар: Эв эеийг эрхэмлэсэн Ерөнхийлөгчийг хүлээж байна

2021-05-25

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх СЕХ-ноос үнэмлэхээ гардаж аваад, Тусгаар тогтнолын ордонд /2021.05.24/ сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ.

Сурталчилгааны нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар “Эв эеийг эрхэмлэсэн, шударга Ерөнхийлөгчийг ард түмэн хүсэж байна” хэмээн хэллээ.

Тэрбээр, “Өдгөөгөөс 100 жилийн өмнө шинэ Монголын гал голомтыг  Жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй бидний өвөг дээдэс бадраасан.


Бид нэг  эх оронтой, нэгдмэл зорилготой, нийтлэг эрх ашигтэй нэг Монгол. Орчин үеийн  нэгдмэл Монголын бахархал үнэт зүйл нь ардчилал эрх чөлөө, шударга ёс юм. Нэгдмэл нэг Монголын төлөө бид хүчээ нэгтгэх цаг үе ирлээ. Эв эеийг эрхэмлэсэн, шударга Ерөнхийлөгчийг ард түмэн хүсэж байна. 100 жилийн түүхтэй ардаараа овоглосон Ардын нам ард түмэнтэйгээ хүчээ нэгтэхийг уриалж байна.


Нэр дэвшигч У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд шударга бус зүйлтэй  тэмцэж ирсэн. Түүний нэг нь хууль бусаар алдагдсан  орд газруудаа төр, ард түмнийхээ мэдэлд авсан. Монгол газар шороо, монгол хүний язгуур эрхийн  төлөө тэмцсэний үр дүнд  байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэн бодитоор хүртэж байна.  Баялагтаа эзэн Монголын төлөө хамтдаа хичээе. Энэ ялалт МАН гэдэг нэг улс төрийн хүчин, У.Хүрэлсүх гэсэн нэг хүний ялалт биш. Нийт монголчуудын ялалт байх болно” гэв.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй