2021-04-14
БНХАУ-ын Хубэй мужаас гаралтай коронавируст цар тахал дэлхийн 221 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байгаа билээ. Дэлхий дахинд тархаад нэг 15 сарын хугацаа өнгөрч, вирусийн эсрэг дархлаажуулах хэд хэдэн вакцин гарсан ч улс орнуудад халдварын нөхцөл байдал амаргүй хэвээр байна. Бразил, Энэтхэг, Турк, Бразил зэрэг улсад халдварын тохиолдлууд нэмэгдэж, Франц, Итали улсад халдварын дөрөв дэх давалгаа эхэлж магадгүй гэсэн судалгаа гарсан тул хатуу хөл хорио тогтоосон билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар дэлхийн 24 улсад коронавирусийн нэг саяас дээш тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, Европын 11, Азийн дөрөв (энэтхэг-13 сая), Хойд Америкийн гурав (АНУ-32 сая), Өмнөд Америк тав (Бразил-13 сая), Өмнөд Африкт-нэг байна.
Харин халдвар анх гарсан БНХАУ-д бүртгэгдсэн нийт халдварын тоо 90, 435 байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд