2021-04-06
Зуны олимпын 32-р наадам буюу "Токио-2020"-д Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс баг тамирчдаа илгээхгүй хэмээн мэдэгдлээ. Учир нь тамирчдаа дэлхийн нийтийг хамарсан цар тахлаас сэргийлэхийн тулд хэмээсэн аж. Уг шийдвэрийг Хойд Солонгос улсын Олимпын хороо өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд нийслэл Пёньян хотод болсон хурлаар шийдвэрлэсэн байна.
Энэ удаагийн наадам ирэх долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нийг дуустал үргэлжлэх бол Паралимп наймдугаар сарын 24-нээс есдүгээр сарын 5-н хүртэл болох юм. Өнгөрсөн жил буюу 2020 онд болох байсан ч коронавирусийн тархалтын улмаас олимпын наадам энхийн цагт анх удаа хойшлогдсон. Мөн өнгөрсөн сард зохион байгуулагчдын зөвлөгөөнөөр олон улсын хөгжөөн дэмжигчдийг ордон уруу оруулахгүй шийдвэр гаргасан билээ.
Эх сурвалж: CNN
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд