2021-04-01
Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт өчигдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдрийн 08:01 цагт 5.7 магнитуд, 08:22 цагт 4.4 магнитуд, 14:42 цагт 3.6 магнитуд, 15:24 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Он гарсаар Монгол Улсад газар хөдлөлтийн чичирхийлэл өндөр идэвхжилттэй байгаа бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймагт 6.5 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Үүнээс хойш ийм өндөр хэмжээний чичирхийлэл бүртгэгдээгүй байна. Газар хөдлөлт болсон бүс нутагт амьдардаг иргэдээс асуухад чичирхийлэл мэдрэгдсэн, ямар нэг аюул учраагүй гэлээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд