2021-03-30
Ховд аймгийн Жаргалант сумын иргэн С овогтой О нь өнөөдөр /2021.03.29/ БОЭТ-д халуурсан ханиалгасан шинж тэмдэгтэйгээр эмчид үзүүлсэн байна. PCR-ийн шинжилгээ авахад эерэг гарч Ховд аймагт “Ковид-19”-ийн халдварын нэг тохиолдол батлагдлаа.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж хуулийн дагуу хязгаарлалтын хэм хэмжээг тогтоосон шийдвэрийг гаргажээ.
Ховд аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг 03 сарын 29-ний 22 цагаас тодорхойгүй хугацаагаар хязгаарлах
~Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 04 сарын 02-ныг дуустал түр хугацаанд зогсоож, сургалтын үйл ажиллагааг цахимаар явуулах,
~Фитнес, баар, рестораныг хаах
~ Төрийн албан хаагчдын 15 хувийг ажиллуулах,
~ Ховд хотын хэмжээнд 7 бүсэд ариутгал халдваргүйтгэл хийх,
~ Хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 88 дэлгүүр, худалдааны төвд төрийн албан хаагчдыг дайчлан халдвар хамгааллын дэглэм сахиулах,
~ Хавьтагчдыг тогтоож, шинжилгээнд хамруулах зэрэг хариу арга хэмжээг авч ажиллана.
• БОЭТ-ийн Халдвартын тасаг бэлэн байдалд байна.
• Аймгийн төвийн зочид буудлуудад тусгаарлалт хийнэ.
• Гол нэрийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт хэвийн байна
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд