2021-03-30
2021 оны дөрөвдүгээр сарын 05-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 29-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, 4 дүгээр сарын 01-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутаг, 2-нд Хангайн уулархаг нутгаар, 3-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 4-нд говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, 5-нд зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд тал, хээрийн нутгаар, 31-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 4 дүгээр сарын 01-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 2-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна, бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 7-12 метр.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз,Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 31, 4 дүгээр сарын 01-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд