2021-03-29
Мьянмарт хоногийн дотор 100 гаруй энгийн иргэд цэрэг, цагдаагийн алба хаагчдын гарт амиа алдлаа. Амиа алдсан хүмүүсийн зарим нь гудамжинд зарим нь гэртээ байсан байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд төрийн эрхийг цэргийн хүч авснаас хойш хоногийн дотор хамгийн их хүн амиа алдсан "хар" өдөр боллоо. Амиа алдсан хүмүүсийн дотор бага насны хүүхдүүд ч байгаа юм.
CNN агентлагийн мэдээлснээр өчигдөр хамгийн багадаа 114 хүн амиа алдсан бөгөөд 10-16 насны зургаан хүүхэд байсан гэлээ. Мөн цэргийн дэглэм гарснаас хойш амиа алдсан хүний тоо хамгийн багадаа 423-т хүрсэн талаар НҮБ-ын зүгээс мэдээлсэн байна. НҮБ-ын хүний эрхийн комиссар Мишель Бачелет "Иргэдийг хамгаалж, үйлчлэх ёстой байгууллагынхан тэдний эсрэг гал нээж, хүний аминд хүрэхээ нэн даруй зогсоо" хэмээн мэдээллээ.
Эх сурвалж: CNN, BBC
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд