ШУУРХАЙ: Өвөрхангай аймагт 14 иргэний хариу сэжигтэй гарчээ

2021-03-23

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Сэмжид рашаан сувиллын газарт амраад буцсан иргэдээс коронавирусийн сэжигтэй тохиолдол батлагдсан талаар бид мэдээлээд байгаа билээ.

Тэгвэл тус аймгийн Онцгой комисс дөнгөж сая олон нийтэд мэдээлэл өглөө.

Анх амралтад амраад буцсан Увс аймгийн харьяат гэр бүлийн 3 хүн нутагтаа очоод шинжилгээ өгөхөд сэжигтэй буюу сул эерэг гарсан мэдээллийг өнөөдөр өглөө авчээ. Тэдгээр иргэд энэ сарын 15-21-ний хооронд амраад буцсан байна.

3 сарын 1-нээс хойш тус амралтад нийт 242 хүн амарсан бөгөөд 178 иргэн Улаанбаатар болон 12 аймагт буцжээ.

Өвөрхангай аймгийн 4 суманд нийт 50 хүн гэртээ харьсан гэнэ. Тэдгээр иргэдээс өнөөдөр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд Хархорин суманд 4, Арвайхээр суманд 1 сэжигтэй тохиолдол гарчээ.

Түүнчлэн Сэмжид хужирт сувилалд одоогоор амрагч 64, ажилтан 23 байгаа бөгөөд тэдгээрээс авсан шинжилгээгээр 9 хүнийнх нь хариу сул эеорэг буюу сэжигтэй гарчээ. Нийтдээ 14 иргэн сул эерэг буюу сэжигтэй бүртгэгдээд байгааг аймгийн Онцгой комисс онцоллоо. Тэдгээр иргэдийн сорьцыг Улаанбаатар руу ХӨСҮТ рүү тээвэрлэх ажлыг эхлүүлсэн гэлээ.

Халдвар гарсантай холбогдуулан

-Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий, Хужирт сумдын орох гарах хөдөлгөөнийг 03-р сарын 23-ны 06:00 цагаас эхлэн 7 хоногийн хугацаатай хаах

-Дээрх сумдын доторх авто машины болон иргэдийн хөл хөдөлгөөнийг бүрэн хориглох

-Төрөл бүрийн худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа, олныг хамарсан арга хэмжээг бүрэн хориглох

-Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 7 хоногийн хугацаанд зогсоох

-Төрийн байгууллагууд ажилтнуудынхаа 5-10 хувийг ажиллуулах шийдвэр гаргажээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй