СЕХ: СХД-ийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахад хүндрэлтэй байна

2021-03-16

СЕХ: СХД-ийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахад хүндрэлтэй байна

Өчигдөр нээлтээ хийсэн УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлуудаас нэг нь анхаарал татаж байна. Энэ бол Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн санал гэдэг тайлбартай асуудал. Энэхүү асуудлыг  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн санал гэдгийн ард юу нуугдаж байгаа нь анхаарал татаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Сонгуулийн ерөнхий хороо “УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 7-19, 21, 23, 25, 27-31, 38-40, 42, 43 дугаар хороонд явуулах нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь зохион байгуулахад олон хүндрэл бэрхшээл тулгарч байна. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг УИХ-д хаяглан ирүүлжээ. Улсын бүртгэлийн ерөнхий газар ч хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулахад хүндрэлтэй байгаагаа Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор мэдэгдсэн байна.

УИХ өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлахдаа УИХ-ын нөхөн сонгуультай хамт ирэх зургаадугаар сарын 9-нд явуулах шийдвэр гаргасан юм. Тухайн үед УИХ-ын даргаас эхлээд зарим гишүүн, Сонгуулийн ерөнхий хорооны дарга хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулбал хүндрэл үүснэ гэдгийг хэлж байв. Гэвч УИХ олонхиороо шийдвэр гаргаад явсан юм.

Г.Занданшатар: -Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь зохион байгуулах нь хуульд нийцэхгүй байж магадгүй шүү. Хууль тогтоох байгууллагын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль хамтдаа явах нь зохимжгүй.

П.Дэлгэрнаран: -Хоёр сонгуулийг нэг өдөр зохион байгуулснаар саналын хуудас хэвлэх, хэсгийн хороодын ажилчдын цалин урамшуулал, хоолны төлбөрөөс эхлээд зардлын хувьд хэмнэгдэнэ. Харин хоёр өөр хуулиар зохион байгуулж байгаа учраас иргэдийн шилжилт хөдөлгөөн, сонгогчдын нэрийн жагсаалтыг хүргүүлэх, хүлээж авах, сурталчилгаа эхлүүлэх гээд бүх зүйл нь хоорондоо ялгаатай. Мөн УИХ-ын сонгуулийн 28 дугаарт тойрогт хоёр сонгуулийн саналын хуудас нэг байж таарна. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо тус тойрогт зориулан программчлалаа өөрчлөх шаардлагатай болно. Ингэснээр сонгуулийн дүн гаргахад бэрхшээл үүсэх магадлалтай.

Сонгуулийн бэлтгэл ажил эхлэхтэй зэрэгцэн бэрхшээл гарч эхэлсэн учраас Сонгуулийн ерөнхий хороо арга буюу УИХ-д хандахаас өөр аргагүй болжээ. Сонгуулийн ерөнхий хорооны уг саналыг өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм. УИХ хоёр сонгуулийг тус тусад нь зохион байгуулах, эсвэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэсэн хоёр шийдвэрийн аль нэгийг нь сонгох бололтой.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй