2021-01-15
2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 14.004 хүн хамрагдсан байна.
-Ажилласан шинжилгээний төв 31, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 40 багт нийт 485 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.
-Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 520.403 хүнийг шинжилгээнд хамруулснаас 448.263 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.469 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна.
-Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 664, ойрын хавьтал 3145, дам хавьтал 21.184 хүн байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд