2021-01-12
Португалын Ерөнхийлөгч Марселу Ребелу ди Соузагийн сорил эерэг гарсан ч өвчний ноцтой шинж тэмдэг илрээгүй ажээ. Энэ тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас даваа гарагт мэдээлсэн байна.
Улмаар Ерөнхийлөгчийн ойрын хугацаанд оролцох арга хэмжээ, уулзалтуудыг хойшлуулжээ. Португалын Ерөнхийлөгч 72 настай Соуза ирэх нэгдүгээр сарын 24-нд болох сонгуульд нэрээ дэвшүүлэн сурталчилгаагаа хийж байгаа юм. Нэгдүгээр сарын эхээр коронавирустэй хүнтэй харьцсан тул Ерөнхийлөгч тусгаарлалтад орж байсан ч шинжилгээ нь эрүүл гарснаас ажилдаа эргэн ороод удаагүй байжээ.
Цар тахал дэгдэж эхэлснээс хойш Португалд 490 мянган тохиолдол бүртгэгдэж, 7.9 мянган хүн нас баржээ. Тус улсад онц байдал зарлаад байгаа юм.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд