2021-01-12
Катарын Доха хотод үргэлжилж буй жүдо бөхийн "мастерс" тэмцээний медалийн төлөөх барилдаанууд эхэллээ.
Өнөөдөр Монголын 9 бөх барилдсанаас дэлхийн аварга М.Уранцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин нар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт М.Уранцэцэг С хэсгийн аваргын төлөө дэлхийн хошой аварга Украины од Дария Билодидод ялагдсан.
Дараа нь дагах тойрогт олимпийн алт, хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Паула Паретог ялж медалийн төлөө барилдах эрх авсан юм. Ингээд хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын бөх М.Клементтэй барилдаж ялснаар гавьяат М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ.
Энэ удаагийн тэмцээнд медаль хүртсэнээр тэрээр "Word masters" тэмцээнээс гурав дахь медалиа хүртэж байна. Тэрээр тус тэмцээнээс өмнө нь 2015 онд алт, 2017 онд хүрэл медаль хүртэж байсан билээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд