2020-12-24
Өнгөрсөн сарын 25-нв нас барсан Аргентины хөлбөмбөгийн од Диего Марадонагийн гэнэтийн үхлийг мөрдөн шалгах ажил өндөрлөх шатандаа оржээ. Өчигдөр задлан шинжилгээний эхний дүгнэлт гарч Марадона амиа алдахын өмнөх өдрүүдэд согтууруулах ундаа, мансууруулах бодис огт хэрэглээгүй байсныг тогтоожээ. Хөлбөмбөгч асан сэтгэлийн хямрал, бусад өвчнөө эмчлэх зорилгоор долоон төрлийн эм ууж байсан боловч эдгээр эмэнд мансууруулах төрлийн бодис байгаагүй гэж шүүхийн захиргааны ажилтан "Ройтерс" агентлагт мэдээлсэн байна. Буэнос-Айресын Цагдаагийн газраас гаргасан задлан шинжилгээнд Марадона бөөр, зүрх, уушгины өвчтэй байсан гэж тэмдэглэжээ.
Домогт тамирчны гэнэтийн үхэл хөлбөмбөгийн ертөнцийг цочирдуулж, олны хардлага дагуулан хувийн эмчийг нь мөрдөн шалгахад хүрсэн. Харин задлан шинжилгээний эхний дүгнэлт Марадона "Зүрхний архаг дутагдал, уушгины цочмог хавангаас болж нас барсан" гэсэн эмнэлгийн үр дүнг баталсан байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд