2020-12-23
Хойд Америкийн сагсан бөмбөгийн үндэсний лиг өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 23-аас албан ёсоор эхэллээ. Нээлтийн тоглолт Брүүклин Нетс болон Голден Стейт Уарриорс багийн хооронд болж, Стив Нешээр удирдуулсан, Кевин Дурант, Кайри Ирвингийн шинэ хослол ялалт байгууллаа. Тус тоглолтод Кевин Дурант 22 оноо, Кайри Ирвинг 26 оноо аван багаа тэргүүлсэн юм. Харин улирлын хоёр удаагийн үнэ цэнэтэй тоглогч Стефан Көрри 20 оноо, 10 о.д, энэ жилийн драфтын хоёр дахь сонголт Жеймс Уайсмен 19 оноо, 6 с.б.а гүйцэтгэсэн юм.
Нээлтийн өдрийн оргил тоглолт болох Лос Анжейлес хотын хоёр багийн учраа манай цагаар өнөөдөр 11 цагаас болох юм. Уг тоглолтод Лос Анжейлес Лейкерс баг аваргын бөгжөө гардан авна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд