Д.Нямхүү: Коронавирусийн тохиолдол 19-өөр нэмэгдлээ

2020-05-14

Д.Нямхүү: Коронавирусийн тохиолдол 19-өөр нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар шинээр нэг улсад гарч дэлхийн 216 улс оронд бүртгэгдлээ.  COVID-19 халдвараар 4.421.000 хүн өвчилж, 297.000 хүн нас барж,   1.6 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол  2.4 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 83.000 халдвар шинээр бүртгэгдэж  5000 гаруй хүн нас барсан байна.
 
ДЭМБ: Сүүлийн 24 цагт АНУ-д халдвар 2 хувиар нэмэгдэж нийт  1.322.000 гаруй тохиолдол бүртэгдсэн, ОХУ-д өвчлөл хоногт 5 хувиар өсч 200 гаруй мянган тохиолдол бүртгэгдсэн бол нас баралтын хувьд Их Британи, Итали улсад хамгийн өндөр 14 хувьтай байна.  Япон, Малайз, Филиппинд халдварын тохиолдол буурсан бол Өмнөд Солонгост шөнийн цэнгээний газарт гарсан голомттой холбоотойгоор тохиолдлын тоо нэмэгдэж байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-д нэг эмэгтэй амаржиж охинтой боллоо.  2 удаа хяналтын шинжилгээ хийлгэсэн сөрөг гарсан, ажиглалтад байсан эмэгтэй эсэн мэнд амаржлаа. ХӨСҮТ-д тусгаарлагдаж хянагдаж байсан Франкфуртын нислэгээр ирсэн нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Мөн ОХУ-аас ирсэн оюутнуудаас бүгдээс нь шинжилгээ авсан үүний 18 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Бидний ажиллаж байгаа туршлагаас харахад 21 хоногийн тусгаарлалт зөв байна, энэ  нь зарим тохиолдол 14 хоногийн дараа давтан шинжилгээгээр илэрч байгаа учраас  манай орны онцлогт тохирч байна" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй