ГАнхбаяр: Хүчирхийлэх гэмт хэргийн 90 хувь нь ураг төрөл дотроо байна

2020-05-12

Г.Анхбаяр: Хүчирхийлэх гэмт хэргийн 90 хувь нь ураг төрөл дотроо байна

Орон нутагт бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэж байгаа талаар Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Г.Анхбаяртай ярилцлаа.

 

-Баянхонгор аймагт хүүхэдтэй холбоотой  гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ. Хэрхэн урьдчилан сэргийлж байна вэ?

-Манай аймагт өнгөрсөн онд насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн гэмт хэрэг 16 бүртгэгдсэн нь 20 хувиар буурсан үзүүлэлт. Харин энэ оны эхний улиралд хүүхэд үйлдсэн гэмт хэрэг бүртгэгдээгүй байна. Хүүхэд хохирсон гэмт хэргийн хувьд 2019 онд 75 хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсноос  66 хувь нь бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртсөн байна. Мөн 2020 оны эхний гурван сарын байдлаар 24 хүүхэд амь нас эрүүл мэндээрээ хохирсноос   70.8 хувь нь бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг. Үүнээс зургаа нь хүчиндэх, 11 нь насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэрэгт хохирч энэ төрлийн гэмт буурахгүй байна.

Цагдаагийн байгууллагаас Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд зохион байгуулж буй аян, арга хэмжээнүүдэд ач холбогдол өгч ажиллахаас гадна аймаг орон нутагтаа аян, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж  байна. Өнгөрсөн онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нэг хором”, “Зөв тусгал”, “Ойлгоё-хүндэлье”, “Бяцхан зорчигч”, “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэг болгоё”, “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” зэрэг аян, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг цаг үеийн нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчилд  үндэслэн зохион байгуулсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасны дагуу  хүүхэд гэмт хэрэг, зөрчилд  өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Хүүхэд хамгаалагч” төслийг орон нутагтаа хэрэгжүүлж, “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэм болон “School police” эргүүлийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган хамтран ажилладаг.

-“Охидоо хамгаалъя” аяны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ оны аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар  “Хүүхэд хамгаалалд эцэг эхийн оролцоог хангуулах жил” болгон зарласантай холбогдуулан 2019 онд бүртгэгдсэн Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт заасан бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогчдын 68 хувь нь насанд хүрээгүй хүүхэд хохирсон явдалд анхаарах, тэдэнд хууль эрх зүйн мэдлэг олгох, хамгаалах, аюулгүй байдлыг хангах хэрэгцээ шаардлага байсан. Иймээс аймгийн хэмжээнд бүртгэгдэж буй бага насны охидын эсрэг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох иргэдийн эрх зүйн мэдлэгийн түвшин, хүүхэд хамгаалалд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран “Охидоо хамгаалъя” аяныг  60 хоногийн  хугацаанд зохион байгуулж байна. 

-Бага насны охидын эсрэг хүчирхийллийн нөхцөл байдал, шалтгаан юу байна вэ. Гэмт хэрэг үйлдэж байгаа  хүмүүсийн талаарх  судалгаа хэр байдаг вэ?

-Аймгийн хэмжээнд бүртгэгдэж буй хүчиндэх, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох зэрэг гэмт хэргийн 90 хувь нь ураг төрлийн буюу хамаатан садан, ах дүү, ойр дотны хүний хүчирхийлэлд өртсөн байдаг. Хүчирхийлэгч этгээдүүдийн зүгээс хохирогчдод дарамт үзүүлэх, айлган сүрдүүлдэг учраас хохирогч охидын дийлэнх нь хүчирхийлэлд өртсөнөө нуудаг. Энэ төрлийн гэмт хэрэг нь олон эрх зөрчөөд зогсохгүй хохирогчдод бие махбодь, сэтгэл санааны маш том шаналлыг үүсгэдэг. Тухайлбал, бэлгийн замын халдварт өвчин тусах, жирэмсэн болох, үр хөндүүлэх зэрэг олон хор уршгийг дагуулж байна.

-Хүүхэддээ тавих эцэг эхийн хараа хяналт сулаас энэ төрлийн гэмт хэрэг гардаг. Эцэг эхчүүдэд анхааруулах, хариуцлага тооцох боломжтой юу?

-Хохирогчдын дийлэнх нь бага насны охид байгаад анхаарах шаардлагатай. Мөн гэмт хэргийн хохирогч болж байгаа гол шалтгаан нь эцэг эхийн хараа хяналтгүй, хайхрамжгүй, хариуцлагагүй, итгэмтгий байдлаас шалтгаалж байна. Эцэг эхчүүд охидтойгоо ярилцаж, тэднийг сонсох хэрэгтэй. Үр хүүхдээ дэргэдээ байлгаж, итгэлтэй биш бол танил ойрын болон холын хамаатны хүнтэй  үлдээхгүй байх, малд ганцааранг нь явуулахгүй, гэртээ үлдээхгүй байх хамгийн чухал. Үүнээс гадна бэлгийн боловсрол, бэлгийн эрүүл мэндийн боловсролд суралцуулж охинтойгоо нээлттэй ярилцаж, тэдэнд тохиолдож буй зүйлсийг сонсч сэтгэл, мэдрэмжээ илэрхийлэх болон өөрт тохиолдсон таагүй зүйлээ бусадтай хуваалцах чадварт сургах хэрэгтэй. Өөрийнх нь зөвшөөрөлгүй хэн ч биед нь хүрэх ёсгүйг ойлгуулах шаардлагатай.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!