"Air New Zealand" компани зорчигчдод унтлагын орыг санал болгоно

2020-02-28

Шинэ Зеландын "Air New Zealand" агаарын тээврийн компани энгийн зэрэглэлийн зорчигчдод унтлагын орыг санал болгох үйлчилгээг нэвтрүүлэхээр судалж байна. Олон цаг үргэлжлэх, шууд нислэгийн  үеэр зорчигчид унтаж амрах  боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа юм.

"Air New Zealand" компани "Economy Skynest" гэх шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Гурван жилийн туршилт, судалгааны үр дүнд бүтээгдсэн унтлагын орнууд нислэгийн үеэр зорчигчдод тав тухтай хэвтэн амрах, унтах боломжийг олгох юм.  "Air New Zealand" компани нисэх онгоцныхоо "Economy Class" буюу энгийн зэрэглэлийн хэсэгт 6 ширхэг орыг суурилуулахаар судалж байна. Одоогийн байдлаар эдгээр унтлагын ор нь "Economy Class"-ийн яг аль хэсэгт байршихыг эцэслэн тодорхойлоогүй байгаа юм. Энэхүү орнууд нийт 200 сантиметрийн урттай, 58 сантиметрийн өргөнтэй байхаар урьдчилсан зургийг гаргажээ.

Дэр, хөнжил, гудас, чихэвч зэрэг тав тухтай унтахад шаардлагатай бусад хэрэгслээр мөн тоноглогдсон байх юм. "Air New Zealand" компани энгийн зорчигчдод зориулсан унтлагын орнуудыг ашиглах талаарх эцсийн шийдвэрийг 2021 онд гаргах  юм. Шинэ Зеландын Окленд хотоос АНУ-ын Нью-Йорк хотын хооронд хийгдэх 17 цаг 40 минутын  нислэгийн үеэр дээрх "Economy Skynest" үйлчилгээг  ашиглах талаар яригдаж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!