Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг гэр хороололд нэвтрүүлж эхэллээ

2019-12-11

“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн санаачилгаар өрхийн дундаж орлогод нийцэхүйц, дунджаар 50 ам метр талбай бүхий төрөл бүрийн хийц, шийдэлтэй эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг иргэдэд сурталчлан таниулах арга хэмжээний нээлт өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Нийслэлийн 188 дугаар цэцэрлэгийн гадна талбайд болжээ.

Энэхүү орон сууц нь нийслэл Улаанбаатар хотод тулгарч буй агаарын бохирдол, дотоод болон гадаад орчны агаар дахь жижиг ширхэгт тоосонцрын хэмжээг бууруулах, мөн иргэдэд тав тухтай оршин суух нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

ЦААШИД ОЛОН ТӨРӨЛ, ШИЙДЭЛ БҮХИЙ АМИНЫ ОРОН СУУЦУУДЫГ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА

Өнөөдрийн байдлаар сонгон шалгаруулалтад тэнцэн баригдаад буй дотоодын барилгын компаниудын барьсан дөрвөн төрлийн амины орон сууцууд нь Монгол Улсад мөрдөгдөж буй барилгын БНбД 23-02-09 “Барилгын дулаан хамгаалалт” норм стандартад зааснаас 20 хувиар илүү эрчим хүчний хэмнэлттэй байх шаардлагыг хангаж байгаагаараа онцлог. Төслөөс цаашид ч тус шаардлагыг хангасан аль болох олон төрөл, шийдэл бүхий амины орон сууцуудыг зах зээлд нэвтрүүлэхээр зорьж байна. Эдгээр сууцны давуу тал нь эрчим хүчний хэмнэлттэй барилгыг худалдан авах сонирхолтой, шалгуурт нийцэж буй гэр хорооллын айл өрхөд үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх, түүнчлэн хөнгөлөлттэй зээл олгох зэрэг бололцоог олгож байгаа аж.

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороон дахь Нийслэлийн 188 дугаар цэцэрлэгийн хашаанд байршуулжээ. Сонирхсон иргэд амралтын өдрүүдэд очиж, орон сууцуудтай танилцан, харьцуулалт хийж сонгох боломжтой юм байна. Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцуудын гүйцэтгэгчээр “Изохаус” ХХК, “Эрэл” ХХК, “Дэлгэр констракшн” ХХК, “Гранд Авгуш” ХХК зэрэг компаниуд шалгаран ажиллажээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бол дундаж давхаргад зориулсан маш олон давуу талтай сууц болж байна. Өөрийнхөө өмчилж авсан газартаа ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх бас нэгэн шийдэл гэж харж байна. Энд хамтарч ажилласан Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт талархал илэрхийлье” хэмээн ярилаа.

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран "Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашиг дээшлүүлэх нь" төслийг 2019 оноос эхлүүлсэн. Төслийн хүрээнд "Барилга байгууламжийн эрчим хүчний үр ашиг дээшлүүлэх хөтөлбөр" боловсруулах ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр ахлан ажиллаж байна.

                                                                                    Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй