2019-12-06
Идэш тэжээл хайсан 50 гаруй цагаан баавгай мөсөн тивээсээ буун Оросын буйд тосгонд орж иржээ. Чукотка мужийн Рыркайпи тосгонд олон нийтийн бүх үйл ажиллагаа цуцлагдаж, оршин суугчдыг баавгайнаас биеэ хамгаалах бэлэн байдалд байхыг анхаарууллаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өлдөж ядарсан цагаан баавгай хүн ам сууршьсан нутаг руу тэмүүлэх болсныг байгаль орчны мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.Цагаан баавгайн айлчлал олон давтагдаж байгаа тул Рыркайпи мэтийн туйлтай ойр суурин газруудыг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг шаардаж байна.
Рыркайпийн байгаль хамгаалах хөтөлбөрийн удирдагч Татьяна Миненко хэлэхдээ тэд тосгонд 56 цагаан баавгай тоолсон гэжээ.Бүгд бие гүйсэн нас залуугийн зэрэгцээ ихээхэн турж эцсэн байдалтай харагдсан аж.
Цагаан баавгай нь ихэвчлэн Рыркайпигаас 2,2 км зайтай Кейп Шмидтийн хойг дээр амьдардаг.
эх сурвалж eagle.mn
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд