2019-11-20
Замын түгжрэл сараар биш өдрөөр нэмэгдэж байна. Өнөөдөр өчигдрийнхөөс илүү түгжирч, зам дээрээ таг гацах шахах юм. Манай эрхэм дарга нар татвар, татаас нэмэхээс биш түгжрэл бууруулах шийдэл хайхгүй байгаа. Яг ч хайхгүй гэж хэлэхээр бас буруу. Хайж байна. Сургууль амарсан долоо хоногт замын түгжрэл яаж буурсаныг харсан дарга нар гэнэтхэн "Сургуулийн автобус явуулах нь л зөв юм байна" хэмээн сэтгэж, сурагчдыг автобусаар зөөхөөр боллоо.
Зөв шийдэл. Харин урдуур нь машин орчихвол хамаг буянаа гөвж, хийморийн сулралд орчих гээд байгаа юм шиг аашилдаг жолооч нар минь, сургуулийн автобусанд зам тавиад өгчихөөрэй дээ. Уг нь бие биедээ зам тавьж өгч, замын хөдөлгөөндөө соёлтой оролцвол түгжрэл тодорхой хувиар буурах нь ойлгомжтой. Энэ соёлд суралцаж ч байгаа, манай жолооч нар. Гэхдээ л хотын соёл, замын хөдөлгөөнд оролцох дүрмийг уландаа гишгэчихсэн олон жолооч байгаа. Бусдад зам тавьж өгөх соёлд удаан суралцаж болно оо, дүүрсэн хэрэг. Харин сургуулийн автобусанд адайр зангаа хойш нь тавиад, зам тавьж өгөөрэй. Нэг автобус багадаа 10, 20 машин чихэлдэхийг болиулж өгч байгаа шүү.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд