Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40”-ийг үзмэр болгов

2019-11-18

Анх 1976 оноос хойш ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж, гал усны голомтод үүрэг гүйцэтгэхэд ашигласан “Зил-130 АЦ 40” маркийн гал унтраах автомашиныг Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн гадна талбайд үзмэр болгон байршууллаа.

Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги 50 жилийн ойтойгоо золгож байгаа бол “Зил-130 АЦ 40” автомашиныг 1976-2016 онд буюу албанд 40 жил ашиглажээ. 

Алба хаагчид ангийнхаа 50 жилийн ойд зориулан олон жил ашигласан улаан машиндаа техникийн бүрэн үйлчилгээг хийж, өнгө үзэмжийг сэргээн засварлаад түүхэн үзмэр болгосон нь Гал түймэр, унтраах 48 дугаар ангийн төдийгүй Ховд хотын хөшөө, дурсгал, түүхийн үзмэрийг нэгээр нэмж байна.  

Энэхүү арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал болон Баруун бүсийн Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцлоо.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Б.Амархүү давж заалдах гомдол гаргажээ
Бичил төсөлд хамрагдаж 25 кг цэвэр зөгийн бал хураажээ
Хүнийг 20 дахин хүчтэй болгох “өмсдөг робот”-ыг бүтээжээ
Путиныг “зайлуулахаар” яваа бөө дахин баривчлагджээ
Онцгой байдлын байгууллагад гурван нисдэг тэрэг нийлүүлэх төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов
Өнгөрсөн шөнө дөрвөн иргэн согтуугаар жолоо барьж зам тээврийн осол гаргажээ
Хөтлөгч П.Анужин гитарчин Д.Өлзий-Оршихыг сонгожээ
ХОМ-ийн 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Хэвлийн өөхийг эрчимтэй хайлуулах шалгарсан арга
Ажлын дөрвөн өдөртэй болсноор ажилчдын сэтгэцийн эрүүл мэнд 87 хувь сайжирч байна
Шарсан тахиа идвэл эрт нас барах магадлал нэмэгдэнэ
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг гэр хороололд нэвтрүүлж эхэллээ
Өлссөн цагаан баавгайнууд нийлэг уут булаацалдан идэж байна
Мисс М.Цэвэлмаа "Зорилго бүхий гоо сайхан" номинацийн шилдэг 10-т орлоо
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
Гаднын зээл, тусламжаар баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд
Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
Шинэ жилийн баярын ширээнд байх ёсгүй таван хүнс
Орон гэргүй хүмүүст зориулж өмсөхгүй хувцсаа гүүрэн дээр өлгөжээ
Зүүн аймгуудын нутгаар явган шуурга шуурна