2019-11-01
Японы Хууль зүйн сайд Кацуюки Каваи өчигдөр түүний эхнэр Анри Каваин хийсэн үйлдлийн улмаас албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдсэнийг "NHK" телевиз мэдээлжээ. Тэрээр тойргийнх нь сонгогчдод бэлэг илгээсэн эхнэрийнхээ өмнөөс уучлал хүссэн захидлыг ерөнхий сайд Шинзо Абэд илгээсэн байна. Кацуюки Каваи албан тушаалаасаа огцрох шийдвэрээ хэвлэлийн олон хэрэгсэл түүний эхнэрийг сонгуулийн компанит ажлын багийнханд тогтоосон хэмжээнээс хэтэрсэн мөнгө амласныг онцолсны дараа гаргажээ.
Мөн эхнэр нөхрийг хоёуланг нь Японы сонгуулийн хуулийг зөрчсөн гэж сэжиглэж байгаа юм байна. Харин Кацуюки Каваи үүнийг нь үгүйсгэсэн байна. Тэрээр энэ шийдвэрийг гаргаснаар энэ долоо хоногт албан тушаалаасаа огцорч байгаа хоёр дахь сайд болж байгаа юм. Түүний өмнө Худалдааны сайд байсан Ишу Сугарава сонгогчиддоо мөнгө, бэлэг тарааж сонгуулийн хууль зөрчсөнөө хүлээж албан тушаалаасаа огцорсон юм.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд