Үүрэн телефоны оператор компаниуд хар зах шиг ажиллаж байна

2019-11-01

Үүрэн телефоны оператор компаниуд хар зах шиг ажиллаж байна

Нийслэлд автобусны буудал, зах худалдааны төвүүдийн ойролцоо үүрэн телефоны оператор компаниуд шинэ дугаараа талх шиг борлуулдаг. Үүнийгээ хэрэглэгчдэд ойртсон, амар хялбар үйлчилгээ хэмээн өмөөрдөг. Гэтэл хэдхэн хоногийн өмнө 800 гаруй хятад иргэдийг  10 гар утастайгаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгааг хууль хяналтынхан илрүүлсэн. Үүнтэй холбогдуулан хуулийн байгууллагын зүгээс үүрэн телефоны компаниуд шалгаж, хариуцлагын асуудлыг ярина хэмээн мэдэгдээд буй. Угаас Монголд монополь байгууллагуудын дээгүүрт үүрэн телефоны компаниуд бичигдсээр ирсэн. Тэдэнд зориулж хууль баталдаг ч хэрэгжүүлдэггүй. Том толгойтой. Гэтэл өнөөдөр тэдний хяналтгүй, зах замбараагүй үйлчилгээнээс үүдэн 800 хятад иргэн дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байж. 

Монгол гуравхан сая хүн амтай. Үүнээс үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо давхардсан тоогоор гурван сая 886 мянгад хүрсэн тухай статистик мэдээлэл байна. Энэ бол өнгөрсөн хавар гаргасан тоо баримт. Тэгвэл гэнэт л 10 мянган хэрэглэгч шинээр нэмэгдэн орж ирж байгааг үүрэн телефоны оператор компаниуд анзаарсангүй юу? Мэдээж үйл явцтай холбогдуулан үүрэн телефоны компаниуд бие бие рүүгээ чихэж хариуцлагаас мултарч болох байх.

Гэхдээ УИХ-аас дугаартай шилжих үйлчилгээг нэвтрүүлэхээр 2014 онд хууль батлагдсан хууль хэрэгжсэн бол үйл явцад хяналт тавих боломжтой байв. Гэвч батлагдаад 5 жилийн нүүр үзэж буй хууль хэрэгжээгүй өнөөдрийг хүрээд байна. Хуулийг хэрэгжүүлж эхэлсэн байсан бол үүрэн телефоны компаниудаас үйлчилгээ авч буй иргэдийн мэдээлэл нэг цэгт төвлөрөх боломжтой байв. Ингэснээр гэнэт нэмэгдсэн 10 мянган хэрэглэгч анхаарах татах нь ойлгомжтой. Гэвч үүрэн телефоны компаниуд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг аягласаар өнөөдрийн энэ байдлыг үүсгэв. Төрийн хуулийг уландаа гишгэсэн эдгээр компаниуд төрийн хууль зөрчигчдөд боломж олгож буй үйл явцыг нийтээрээ харав. Тэгэхээр энэ үйл явцын дараа хууль хяналтын байгууллагууд үүрэн телефоны компаниудад ямар хариуцлага тооцохыг харах л үлдэж байна. Хариуцлага тооцохтой зэрэгцэн хар зах шиг  ажиллаж буй үүрэн телефоны оператор компаниудыг цэгцэлж нэгтгэж, батлагдсан хуулиа хэрэгжүүлэх цаг болсныг хэлэх хэрэгтэй байх. Ядаж  л хүн бүр хоёроос гурван сим карттай байгаа зах замбараагүй хэрэглээг хянах  боломжтой болно. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй