Трампын захидал Эрдоганыг хилэгнүүлэв

2019-10-18

Трампын захидал Эрдоганыг хилэгнүүлэв

Дональд Трамп Туркийн ерөнхийлөгчийн Сирийн хойд хэсэгт явуулж буй цэргийн ажиллагааг буруушааж, “эрүүлээр сэтгэж, мунхаглахаа болих”-ыг уриалжээ. Трамп аравдугаар сарын 9 буюу Туркийн цэргийн хүчин Сирийн нутаг дэвсгэр дэх Курдын алан хядах бүлэглэлийн эсрэг “Энх тайвны эх үүсвэр” цэргийн ажиллагаа эхлүүлсэн өдөр Эрдоганд хаяглан захидал илгээсэн байна.

Зарим хэвлэлээр Трамп Эрдоганд хаяглан захидал илгээгээгүй гэж мэдээлсэн ч Цагаан ордноос Америкийн төрийн тэргүүн Туркийн удирдагчид захидал илгээснийг баталжээ. Туркийн Ерөнхийлөгчийн тамгын газрын эх сурвалжийн мэдээлснээр, Эрдоган тус захидлыг уншаад, ихэд хилэгнэн, хогийн саванд хаясан аж.

Трамп захидалдаа “Эрхэм Ерөнхийлөгч өө. Та олон мянган хүний амь үрэгдсэнд хариуцлага хүлээхийг хүсэхгүй байна. Би Туркийн эдийн засгийг сүйрүүлэхдээ хариуцлага хүлээхийг хүсэхгүй ч үүнийг хийхэд бэлэн байна.

Би та нарын зарим асуудлыг шийдвэрлэхийн тулд шаргуу ажилласан. Бүх дэлхийг "өөрчлөх" шаардлагагүй. Та гайхалтай үр дүнд хүрч чадна. Сирийн Ардчилсан хүчний удирдагч, 1990 оноос хойш Курдистаны ажилчдын намын даргаар ажиллаж буй генерал Мазлум тантай ярилцах хүсэлтэй байгаа бөгөөд буулт хийхэд бэлэн байна. Би саяхан түүний захидлыг хүлээн авсан.

Хэрэв та бүх зүйлийг зөв бөгөөд хүнлэг байдлаар хийвэл түүхэнд сайнаар бичигдэн үлдэх болно. Хэрэв сайн үйлс бүтээхгүй бол та "чөтгөр" хэвээр үлдэнэ. Өөрийгөө хатуу харгис нэгэн битгий болгоорой. Тэнэг байж болохгүй. Дараа залгая” хэмээн бичжээ. Трамп ийнхүү захидал илгээн, Туркийн ерөнхийлөгч болон террористуудыг хооронд нь "эвлэрүүлэх" оролдлого хийсэн байна.

Эрдоганы хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл нь Трампын заналхийлэл аж. Ажиглагчид “Ямар ч тохиолдолд Эрдоган Сирийн хойд хэсэгт аюулгүй байдлын бүс бий болгохыг зорьж буй нь Сирид төдийгүй Ойрхи Дорнод, Европ, Орос зэрэг олон оронд түгшүүр төрүүлж байгааг ойлгох ёстой. Эрдоган, Путин нар аравдугаар сарын 22-нд уулзаж, нөхцөл байдлын талаар ярилцахаар болсон нь үнэхээр сайн хэрэг” хэмээн дүгнэж байна. Туркийн Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх нэг өдрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар Сочи хотноо уулзах талаар Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлэлд дурджээ.

ВАШИНГТОНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД УДАХГҮЙ ТУРКИЙГ ЗОРИНО

Америкийн дэд ерөнхийлөгч Майк Пенс болон тус улсын Төрийн Нарийн Бичгийн дарга Майк Помпео нар удахгүй Турк улсыг зорих нь ээ. Вашингтоны төлөөлөгчид Туркийн ерөнхийлөгчтэй уулзаж, Сирийн хойд бүсэд өрнөж буй асуудлаар ярилцахаар төлөвлөжээ.

Тэдний Анкарад хийх айлчлалын гол зорилго Турк улсыг Сирийн хойд бүс нутаг дахь цэргийн ажиллагаагаа зогсоохыг ятгах явдал. Майк Пенс Туркийн ерөнхийлөгч Тайп Эрдогантай Анкара хотод тусгайлан уулзалт хийх бол Майк Помпео энэ уулзалтад оролцох эсэх нь тодорхойгүй байгаа ажээ.

АНУ Сирийн хойд бүс нутгаас цэргээ эргүүлэн татсаны дараа Туркийн арми Сирид “Энх тайвны эх үүсвэр” нэртэй үйл ажиллагаа эхлүүлсэн. Цагаан ордны тэргүүн Дональд Трампын Сириэс цэргээ татах шийдвэрийг Америкийн ардчилсан намынхан хүчтэй шүүмжилж буй юм. Трамп өнгөрсөн Лхагва гаригт үг хэлэхдээ, Сирийн бүс нутагт цэргийн ажиллагаа явуулах эрхийг Вашингтон Анкарад олгоогүй, Сирийн хилийн дагуух 7000 миль бүс нутгийг Америкийн цэргүүд хамгаалах ямар ч шалтгаан байхгүй гэж онцолсон билээ.

Сирийн энэхүү бүс нутаг “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Америкийн цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлж байсан Курд дайчдын хяналтад байдаг. Трампын шийдвэр холбоотноосоо урвасан үйлдэл гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа ч АНУ-ын төрийн тэргүүн үүнийг эрс няцааж буй. Ажиглагчид ирэх жилийн сонгуультай холбоотойгоор Трампын засаг захиргаа Америкийн эрх ашиг нэгдүгээрт байх ёстой гэсэн бодлогоо улам идэвхжүүлж, Сириэс цэргээ эргүүлэн татсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Туркийн арми Сирид явуулж байгаа цэргийн ажиллагааны үеэр энгийн иргэд хохирч байгааг олон улсын зүгээс хүчтэй шүүмжилсээр буй юм.

ЭРДОГАН ЕВРОП ТӨДИЙГҮЙ АМЕРИКИЙГ Ч ДАРАМТАЛЖ ЧАДНА

Барууны шинжээчид Эрдоганд АНУ-ын 50 ширхэг цөмийн цэнэг байгаа учир Европыг төдийгүй Америкийг дарамталж чадна гэж үзэж байна. “The New York Times” сонинд Эрдоган Америкийн цөмийн зэвсгийн 50 нэгжийг барьцаалсан тухай сонирхолтой нийтлэл хэвлэгджээ.

Турк улс хүйтэн дайны үед Европын нутаг дэвсгэрт Зөвлөлтийн эсрэг тавигдсан АНУ-ын цөмийн зэвсгийг нутагтаа авсан Европын хэд хэдэн холбоотны нэг. Сирийн дайны эхний жилүүдэд Инжирлик нисэх баазад Америкийн тагнуулчид, цэргийн мэргэжилтнүүд турк цэргийнхэнтэй нэгдэн, Асадын дэглэмийн эсрэг ажиллагаа явуулах цэрэгжсэн бүлгийнхнийг дэмжиж байжээ.

"Нэгэн өндөр албан тушаалтан “Цөмийн зэвсэг Эрдоганд барьцаалагдаад байна” хэмээн хэлсэн байна. Тэрхүү зэвсгийг Инжирлик баазаас зөөх нь Америк-Туркийн хамтын ажиллагааны төгсгөл болно” гэж “The New York Times” сонинд бичжээ.

Эх сурвалж: ANADOLU, REUTERS, RIAFAN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй