Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын иргэдэд төрийн үйлчилгээ хүрч ажиллалаа

2019-10-14

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, "Хороодын хөгжил-Төрийн үйлчилгээ" дэд хөтөлбөрүүдийн хүрээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас төрийн үйлчилгээг иргэдэд ойр, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор алслагдсан 12, 13, 14 дүгээр хороодод "Явуулын нэг цэгийн үйлчилгээг 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.


Дээрх үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг болон Засаг даргын дэргэдэх 13 хэлтэс, алба, хороод хамтран оролцож, төр захиргааны байгууллагын 100 гаруй албан хаагчид 74 төрлийн үйлчилгээг 1010 иргэнд төрийн үйлчилгээг хүргэн ажиллалаа.


Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд болон  хэлтэс, алба, хороодын Засаг дарга нар оролцож, тус хороодын иргэдэд тулгамдаж буй асуудлын талаарх санал хүсэлтийг нь сонсон зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн алслагдсан хороодын иргэддээ явуулын нэг цэгийн үйлчилгээг үзүүлэн ажилладаг уламжлалтай. Дүүргийн 12,13,14 дүгээр хороодод төрийн бүх төрлийн үйлчилгээг хороон дээр нь үзүүлж ажиллалаа.


Алслагдсан хороодын иргэд буюу ялангуяа өндөр настан, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг дүүрэг дээрээс ирж авах боломж хомс байдаг.  Өглөөний 10:00 цагаас 17:00 цаг хүртэл алслагдсан хороодын нийт 1100  иргэд төрийн үйлчилгээг авсан бөгөөд хэрэгцээтэй байгаа төрийн үйлчилгээгээ ямарваа нэгэн чирэгдэлгүйгээр дэргэдээсээ авах бололцоог хангаж ажилласан Хан-Уул дүүргийн хэлтэс, албадын ажилтан, албан хаагчдад иргэд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар





Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй