Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй боксчин М.Нандинцэцэг

2019-10-08

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-2019 ОХУ-ын Улаан-Үүд хотноо болж байна. Бид энэ удаагийн спортын танилцуулга буландаа сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальтан олон улсын хэмжээний мастер Мягмардуламын Нандинцэцэгийг онцоллоо.

“Тууштай зүтгээд бай. Амьдрал миний охиныг амжилтаар шагнана” гэсэн багшийн захиас намайг боксдоо үнэнч үлдэхэд их нөлөөлсөн” гэж хэлдэг тэрбээр дэлхийн дэвжээнд өдгөө долоо дахь удаагаа тулалдаж байна. Түүний хувьд сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны Монгол тамирчин болсноороо энэхүү спортын түүхэнд том гавьяа байгуулсан.

Монгол Улсад боксын спорт үүсээд 71, эмэгтэй бокс хөгжсөний 21 жилийн ой тохиож байна. ОУХМ М.Нандинцэцэг нь 1988 онд Эрдэнэт хотод төрсөн. Айлын том охин, хоёр дүү болон аав ээжийн хамт Улаанбаатар хотод амьдардаг.

Түүний аав Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг аж. Харин ээж нь хувийн цэцэрлэгт тогооч хийдэг. Дэлхийн дэвжээнд хүрэх Боксын спортын эхлэлийг тавьсан хүн бол сургуулийн биеийн тамирын багш Х.Хүдэрбаатар гэж тэрбээр бахархаж ярих дуртай. Мөн дасгалжуулагч Л .Энхбаатарын анхны эмэгтэй шавь гэдгээрээ онцлогтой.

М.Нандинцэцэг боксын спортоор 2003 оноос хойш хичээллэж байгаа бөгөөд энэ хугацаанд сүүлийн 12 жилийн турш УАШТ-ийг тасралтгүй тэргүүлж, Азийн АШТ-ийн алт, хошой хүрэл медаль энгэртээ зүүжээ. Мөн Азийн наадмын хүрэл, Дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж дэлхийд данстай тамирчин болжээ.

Анх аав ээж нь боксын спортод орно гэхэд нь арван жилийн сурагч байж хичээлээ хийхгүй дээрээс нь эмэгтэй хүүхэд байж юун бокс гэж ихэд дургүйцэж байсан гэдэг.

Бэлтгэл хийж эхлээд удаагүй байхдаа анхны тэмцээнээсээ хүрэл медаль хүртсэн цагаас эхлэн аав, ээж нь одоог хүртэл дэмжиж байгаа ажээ. Мөн охиноо бэлтгэлээс ядраад ирэхэд массаж хийж өгч, ард талыг нь бат хамгаалдаг аав, ээж хоёроор Монголчууд бахархахгүй байхын аргагүй ээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй