Америкчууд Трампыг дахин сонгох уу?

2019-10-02

Америкчууд Трампыг дахин сонгох уу?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг сөрөг хүчнийхэн нь өлгөн авч, асуудлыг улам дэвэргэж байна. Тус улсын Сенат Төлөөлөгчдийн танхим саналаа өгсөн тохиолдолд Америкийн тэргүүнд хариуцлага тооцох асуудлыг авч хэлэлцэх юм.

-ТРАМПЫН РЕЙТИНГ 43 ХУВЬТАЙ БАЙНА-

АНУ-ын Ардчилсан намынхан Цагаан ордны тэргүүн Доналд Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж буруутгахын зэрэгцээ Украины ерөнхийлөгчид шахалт үзүүлсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн долдугаар сарын 25-нд  Доналд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй утсаар ярьсан. Тэдний ярианы гол сэдэв Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Жозеф Байдентай холбоотой асуудал байв.

Жо Байдены хүү Украины  байгалийн хийн компанитай холбоотой бизнес эрхэлдэг. Жо Байден хүүгийнхээ Украины дахь бизнест туслахын тулд Украины удирдлагуудад нөлөөлөх гэж оролдсон гэж Цагаан ордны тэргүүн үзэж, энэ талаарх шалгалтыг явуулахыг  Украины ерөнхийлөгчөөс ийнхүү удаа дараа шаардсан гэх шүүмжлэлд өртөөд байгаа билээ.

Мөн Трампыг Украины төрийн тэргүүнд нөлөөлөхийн тулд Америкийн Украинд олгохоор төлөвлөж байсан цэргийн салбар дахь тусламжийг хойшлуулсан гэж буруутгажээ. Гэвч Цагаан ордны тэргүүн Украины ерөнхийлөгчтэй утсаар ярих үеэрээ Владимир Зеленскийд шахалт үзүүлээгүй. Би түүнд баяр хүргэсэн” гэж мэдэгдсэн юм.

Трамп сөрөг хүчнийхнээ ээлжит утгагүй, үндэслэлгүй шуугианаараа НҮБ дахь онцгой чухал өдрийг нь, олон ололт амжилтыг нь санаатайгаар устгаж үгүйсгэж байна гэж хэлжээ. Хугацаанаас нь өмнө огцруулах үйл явцыг эхлүүлж байгаа нь улс орны хувьд ашиггүйг анхааруулсан байна.

Олон улсын шинжээчид энэ үйл явдал Украины ерөнхийлөгчийн хувьд томоохон шалгуур болж буйг онцолж байна. Тэрбээр энэ асуудалд хэрхэн хандах нь Украин болон Америкийн цаашдын харилцаанд нөлөөлөхөөр байгаа юм. Украины эдийн засаг, нийгмийн амьдрал тогтворгүй, хүндхэн хэвээр байна. 2014 онд Украины харьяанд байсан Крымийн хойгийг ОХУ өөртөө нэгтгэсэн, үүнээс гадна Украины Донбасын бүсэд  зэвсэгт мөргөлдөөн бүрэн намжаагүй байгаа билээ. Мөн Украинд олгосон 3,9 тэрбум ам.долларын зээлийн хугацаа ирэх жил дуусна. Олон улсын Валютын сан Украинд дахин зээл олгох асуудлаар ярилцаж буй юм.

"Gallup"-ын судалгаагаар, Трампын рейтинг энэ оны эхэнд 37 хувьтай байсан бол өнгөрсөн наймдугаар сард 30 хувь, есдүгээр сард 43 хувь болж өссөн байна.

-ТРАМПЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ДЭМЖИГЧДИЙН ТОО ӨСЧЭЭ-

Трампад итгэл үзүүлэх эсэх асуудал өнөөдөр олон улсад онцолж байгаа гол мэдээлэл болж байна. Сүүлийн үеийн мэдээллээр Цагаан ордны тэргүүн Доналд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлаарх санал хураалтаас хамгаалах тусгай бүлэг байгуулагджээ. Энэ бүлэгт хүссэн хүн бүр 5 ам.долларын хураамж төлөн нэгдэх боломжтой гэдгийг Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн штабаас мэдээлэв.

Конгресс дахь Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын 150 гишүүн Ерөнхийлөгч Трампыг огцруулахыг дэмжиж байгаа аж. Конгрессын доод танхимын тэргүүн Нэнси Пелоси Ерөнхийлөгч Трампад итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулах үйл явцыг эхлүүлж байгаагаа албан ёсоор зарласан.

Трамп Зеленскийтэй ярихдаа шахалт дарамт үзүүлсэн асуудал хэвлэлээр шуугиан тарьсны дараа түүнийг огцруулах асуудлыг дэмжих америкчуудын тоо нэмэгдсэн талаар хэвлэлүүд бичиж байна. Хэдийгээр Ардчилсан намынхан парламентын доод танхимд олонх байгаа ч сенатын танхимд Бүгд найрамдахчууд Трамп Ерөнхийлөгчийг хамгаалж үлдэх нь бараг тодорхой гэж ажиглагчид үзэж буй юм. Ямартаа ч Америкийн түүхэнд Төрийн тэргүүнд итгэл хүлээлгэх эсэх асуудлаарх санал хураалт явуулах үйл  явцыг эхлүүлсэн гурав дахь тохиолдол нь энэ аж.

-ТРАМП ХУДАЛ МЭДЭЭЛЭГЧИДТЭЙ УУЛЗАХЫГ ХҮСЭВ-

Дональд Трамп Украины төрийн тэргүүнтэй утсаар ярьсантай холбогдуулан гомдол гаргасан тагнуулын  ажилтантай уулзахыг хүсч байгаагаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэнийг хэвлэлүүд онцолжээ.

Тэрбээр "Намайг буруутгаж буй, гаднын орны удирдагчтай ярьсан яриаг буруу, худал илтгэсэн тэр мэдээлэгч гэгчтэй уулзах эрхтэй гэж үзэж байна. Шифф Конгрессийн танхимын гишүүдийг урьд хожид харж байгаагүйгээр бүдүүлгээр, аймшигтайгаар худал хэлж хуурсан. Тэрбээр аймшигтай зүйлс бичиж, АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн мэтээр түүнийгээ уншсан. Түүнд хууль бусаар худал мэдээлэл өгсөн хүнтэй ч би уулзахыг хүсч байна. Тэр хүн бол Америкийн Ерөнхийлөгчийг тагнасан. Энэ хэрэг ноцтой үр дагавартай" хэмээн жиргэсэн байна.

АНУ-ын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Ерөнхийлөгч Трампын эсрэг гомдол гаргасан тагнуулын нууц ажилтныг сүрдүүлсэн тохиолдол гарсан учир Холбооны хамгаалалтад авчээ.

Эх сурвалж: INDEPENDENT, REUTERS, CNN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

980.0 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ
Караокены галд өртсөн 16 хүн ГССҮТ-д эмчлүүлж байна
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Биатлоны домогт хос Хятадын шигшээг дасгалжуулж эхэллээ
Японд жаран жил тохиогоогүй гамшиг нүүрлэв
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын U turn буюу буцах эргэлтийн хөдөлгөөнийг нээжээ
Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын иргэдэд төрийн үйлчилгээ хүрч ажиллалаа
Арван дөрвөн тарваганы арьстай хөлдөөсөн мах нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ
Үе мөчний саажилттай ч пара бодибилдингийн ААШТ-ий цомын эзэн болсон М.Гантулга
Бага насны хүүхэд цонхоор унах гэж байсныг эсэн мэнд аварчээ
Малын хулгайтай тэмцэх хуульд ямар өөрчлөлт оруулах вэ
Филиппиний ерөнхийлөгчийн туслах иргэдийн шаардлагыг хүлээн авч нийтийн тээврээр ажилдаа иржээ
Бокс: Эррол Спенс Жуниор автомашины осолд оржээ
Халимагт Чингис хааны хөшөөг босгожээ
Мигель Диас-Канель Кубын Ерөнхийлөгч болжээ
Наоми Осака АНУ-аас татгалзаж, Япон улсын иргэн боллоо
Дорноговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Украины ерөнхийлөгч хамгийн урт хэвлэлийн хурал зохион байгуулж, дэлхийн дээд амжилтыг тогтоожээ
Хөрөг бүтэх агшин
Сэлбэ голын эрэг дагуу 2562м.кв талбайд амралт зугаалгын тохижилттой талбай байгууллаа