Саудын Араб Оросын иргэдэд аялалын виз олгохыг зөвшөөрчээ

2019-09-30

Саудын Араб гадны 49 улсын иргэдэд зориулсан аялалын визийг анх удаа нэвтрүүлэх гэж байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл, эдгээр орны тоонд Европын 38 улс, Азийн 7 орноос гадна АНУ, Канад, Австрали, Шинэ Зеландын иргэд багтаж байгаа аж. Визийг интернетээр юмуу Саудын Арабын 4 олон улсын нисэх онгоцны буудлын аль нэгээс авах боломжтой гэнэ. Виз мэдүүлэх хүсэлтийг 9 дүгээр сарын 28-наас хүлээн авч эхэлсэн байна.

Аялалын визийн хүчинтэй хугацаа 360 өдөр байх бөгөөд жуулчид Саудын Арабыг нэг удаа зорихдоо 90 хоногийн дотор тус улсад байрлах боломжтой аж. Түүнчлэн жилд 180 өдрийн дотор Саудын Арабад байрлах боломжтой гэнэ.   

Эмэгтэй жуулчдын хувьд Саудын Арабад зорчих үедээ Абайя хэмээх уламжлалт өмсгөлийг заавал өмсөх шаардлагагүй бөгөөд энгийн даруу хувцаслахад хангалттай гэнэ. Түүнчлэн эмэгтэйчүүд заавал гэр бүлийн аль нэг эрэгтэй гишүүний хамтаар Саудын Арабыг зорих шаардлагагүй аж. 

Аяллын виз олгохоор төлөвлөж байгаагаа Саудын Араб 2017 оны сүүлчээр мэдэгджээ. Саяхныг хүртэл Саудын Араб тус улсад ажиллах боломжтой хүмүүс юмуу лалын шашны ариун газруудад мөргөл үйлддэг мусульманчуудыг нэвтрэхийг зөвшөөрдөг байв.  

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй