АНУ, БНХАУ-ын худалдааны дайн бусад орныг хямралд орууллаа

2019-09-09

АНУ, БНХАУ-ын худалдааны дайн бусад орныг хямралд орууллаа

АНУ-ын холбооны нөөцийн газраас Вашингтон, Бээжингийн хооронд өрнөсөн худалдааны дайн бусад оронд 850 сая ам долларын хохирол учруулна. Харин АНУ эдийн засгийн салбартаа 200 сая гаруй ам доллар алдана гэсэн тооцоог гаргажээ. Энэ байгууллагын эдийн засагчид сонин хэвлэлийн нийтлэл, корпорацийн орлогыг судалсан байна. Ингэснээр худалдааны бодлогын аюулгүй байдалнь 1970оноос бүртгэгдээгүй төвшинд хүрсэн гэсэн дүгнэлтэнд хүрчээ гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Мөн АНУ-ын холбооны нөөцийн газар энэ худалдааны дайн нь АНУ болон бусад орны ДНБ- ний бараг нэг хувийг золиослоно гэж үзэж байгаа юм. Түүнээс гадна дэлхийн ДНБ-ний алдагдал 85 тэрбум ам доллар, АНУ-ын ДНБ- ний алдагдал 20 тэрбум ам долларт хүрнэ гэсэн тооцоог гаргажээ. Энэ бүх алдагдал нь 850 тэрбум, 200 сая ам.доллартай тэнцэх аж. БНХАУ- ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан гаалийн татварыг нэмсний улмаас Вашингтон болон Бээжингийн хооронд гарсан худалдааны дайны шинэ эргэлт нь зогсонги байдалд орсон дэлхийн эдийн засагт хохирол учруулж байна гэж ОХУ-ын “Gazeta.ru” цахим хуудаст ярилцлага өгсөн мэргэжилтнүүд үзэж байна.

“Мисес” хүрээлэнгийн мэргэжилтэн Марк Торнтон одоогийн энэ хандлага цаашид үргэлжлэх болон Доналд Трамп БНХАУ-д боолтоо чангалах шийдвэр гаргавал энэ жилийн дэлхийн ДНБ-ний өсөлт 2.6 хувийг эзлэхийн оронд зөвхөн хоёр хувийг эзэлнэ гэж үзжээ. Мөн Дэлхийн банк ч адилхан тооцоолсон байна. Тэд Доналд Трампын Засгийн газар БНХАУ-ын эсрэг авсан бүх арга хэмжээ АНУ-д ашигтай гэсэн байр сууриа хадгалсаар байна. Харин Цагаан ордон энэ татвар нь хоёр орны хоорондын худалдааны маргааныг багасгах боломжийг өгнө гэж үзэж байна” гэв. Марк Торнтон “Доналд Трамп БНХАУ- тай энэ асуудлыг шийдвэрлэснийхээ дараа Бээжингийн худалдааны давуу эрхийг тусгаарлах, үндэсний эдийн засгаа бэхжүүлэх, АНУ-ын үйлдвэрлэлийг сэргээнэ гэж найдаж байна гэж онцлов. Мэргэжилтэн “Түүний энэ санаа нь нааштай эерэгээр нөлөөлөх ёстой байсан нь эргэлзээгүй. Гэхдээ одоо энэ стратеги нь АНУ -ыг дахин том гүрэн болоход нөлөөлөхгүй” хэмээсэн байна. Бодит байдалд БНХАУ- ын эсрэг хэрэгжүүлсэн энэ арга хэмжээнүүд нь зөвхөн үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг удаашруулна. Эдийн засгийн урьдчилсан үзүүлэлтээр АНУ-ын ДНБ 98.8 хувь хүртэл буурсан нь 2010 оноос хойш бүртгэгдээгүй үзүүлэлт ажээ. Энэ үзүүлэлтийг Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагаас гаргасан бөгөөд эдийн засгийн үйл ажиллагаатай мэдээллийг цуглуулан бүртгэж, холбоотой баримт мэдээллийг эзэмшдэг байгууллага юм байна. Харин ОХУ-ын “ВКС Премьер” хөрөнгө оруулалтын банкны ахлах шинжээч Сергей Суверов БНХАУ- тай адил худалдааны дайны улмаас АНУ мэдэгдэхүйц хохирол амсах аюул тулгараад байна гэж үзжээ. Тэрээр үүний дүнд АНУ-ын эдийн засгийн салбарын инфляц уналтанд орно. Мөн хүнс тэжээл, автомашины импорт багасч, эдийн засгийн уналт нүүрлэнэ гэжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Дуучин Б.Амархүү хар тамхи хэрэглэж байгаад баривчлагдлаа
Эмэгтэй хүний цогцос олдсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг баривчилжээ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров
ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар
Үүнээс хойш, түүнээс цааш зээл авбал үйлдвэр, үйлчилгээний салбарт зориулдаг байя
АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо өргөтгөв
Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах шинэ зохицуулалттай болох нь
Тайваниас харилцаагаа тасалсан Соломоны арлуудын ерөнхий сайдтай АНУ-ын дэд ерөнхийлөгч уулзахаас татгалзжээ
775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт