БСШУСЯ-ны алдаатай бодлогын золиос буюу шинэ оюутнууд

2019-09-02

БСШУСЯ-ны алдаатай бодлогын золиос буюу шинэ оюутнууд

Хичээлийн шинэ жил нээлтээ хийлээ. Жил бүрийн өдийд нийслэлд сургууль цэцэрлэгийн хүртээмж тулгамдсан асуудал болсоор ирсэн. Энэ хичээлийн жилд ч мөн гэртээ цоожлогдон үлдсэн, анги дүүргэлт хэтэрсэн гэх мэт асуудлууд шийдэгдсэнгүй.  

Харин их дээд сургуулиудын хувьд байдал эсрэгээрээ. Энэ хичээлийн жилийн хувьд их дээд сургуулиуд элсэгч багатай жил тохиож байна. Тодруулбал, өнгөрсөн хавар 14 мянган хүүхэд 12 дугаар ангиа төгссөн. Иймээс их дээд сургуулиудад шинэ элсэгчид “ховрын бараа” болж байгаа аж. Хувийн гэлтгүй улсын сургуулиуд ч нэмэлт элсэлт авч буйгаа боломжтой бүх сувгаар цацаж байна.   Улсын томоохон, төрийн өмчит МУИС, ШУТИС, ХААИС-иудийн элсэлт энэ жил 50 хувиар буурсан гэж байгаа.

Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 94 их, дээд сургууль, коллеж байдаг. Өнгөрсөн жил л гэхэд  36 мянган хүүхэд коллеж, их дээд сургуульд элсэн орж байв. Харин энэ жил 10 мянган хүүхэд коллеж, их дээд сургуульд элсчээ. Иймээс их дээд сургуулиудын хувьд шинэ элсэгчдийн  эрэлд гарчээ. Хэдийгээр нэмэлт элсэлт зарласан ч шинээр элсэх хүүхдүүд ховор байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Нэгэнт элсэгчид цөөхөн учир их дээд сургуулиуд төлбөрөө нэмэхээс аргагүй болсон тухай мэдэгдэж эхэлжээ. Нэг үгээр тэд алдагдлаа нөхөхийн тулд төлбөрөө нэмж эхэлсэн байна.

Угаас жилээс жилд сургалтын төлбөрөө нэмж ирсэн их дээд сургуулиудын хувьд энэ жил цөөхөн элсэгчтэй гэдэг шалтгаанаар сургалтын төлбөрөө 10 хүртэлх хувиар нэмсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Энэ тухай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Элсэгчдийн тоо гурав дахин буурчхаар сургуулиудад хүндрэл үүсэх магадлал өндөр байдаг. Сургуулиуд дандаа л сургалтын төлбөр дээрээ суурилж үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр элсэгч багатай сургуулиудад тодорхой хэмжээний сорилтууд тулгарч байгаа” хэмээн мэдэгдсэн. Нэг үгээр салбарын сайд төлбөрийн нэмэгдэлтэй эвлэрсэн гэсэн үг.

Уг нь бол салбар яам судалгаа тооцоотой ажилласан бол цөөхөн элсэгчтэй жилийн циклийг мэдэрч, үүнтэй холбоотой зохицуулалтыг хийж болох байв. Гэвч салбар яам цөөхөн элсэгчтэй учир төлбөр нэмэгдэхээс өөр аргагүй мэтээр тайлбар өгөөд сууж байдаг.

Үр дүнд шинээр элсэгчдийн хувьд төлбөрийн нэмэгдэл ачаа болж байна. Учир нь цөөхөн төгсөлттэй жилд их дээд сургуульд элссэн учраас өндөр төлбөр төлөх ёстой. Нэг үгээр БСШУСЯ-ны алдаатай бодлогын золиос нь шинэ элсэгчид болж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!