Дэлхийн улсууд яагаад нийслэлээ нүүлгээд байна вэ?

2019-08-27

Дэлхийн улсууд яагаад нийслэлээ нүүлгээд байна вэ?

Индонез улс нийслэлээ замын түгжрэлээрээ алдартай Жакарта хотоос Борнео арал руу шилжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Нарийн байршлыг нь хараахан тодорхойлоогүй, цаг хугацааны хувьд ч тодорхойгүй энэхүү саналыг тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо наймдугаар сарын 16-нд гаргаж, парламент нь албан ёсоор хэлэлцэхээр болсон байна.

 

Нийслэлийг нүүлгэх шалтгаан нь ойлгомжтой. Жакарта жилд дунджаар 1-15 см живж байна. Одоо хотын бараг тал нь далайн түвшнээс доогуур байгаа аж. Энэ хот бүхэлдээ намган дээр тогтдог гэхэд хилсдэхгүй. Эргэн тойрон Жава тэнгис, түүний хажуугаар урсдаг 13 гол мөрөн урсдаг. Мөн энэ хотын бас нэг нэрийн хуудас гэвэл замын түгжрэл. 2016 оны байдлаар дэлхийн хамгийн их түгжрэлтэй хотоор шалгарч байв.

Парламентын гишүүд нь товлосон уулзалтдаа цагтаа амжиж очихын тулд заавал цагдаа нараар бүслүүлж, дуут дохио хангинуулж явах шаардлагатай байдаг. Нийт 30 сая хүн амтай уг хот бохир усныхаа дөнгөж 2-4 хувийг л цэвэршүүлж хэрэглэдэг.

Шинэ нийслэл нь Борнео арлын Калимантан хотод байхаар төлөвлөгджээ. Нийслэлээ нүүлгэх ажил нийтдээ 33 тэрбум долларын өртөгтэй байх аж. 900 мянгаас 1,5 сая хүн ам тутамд 30-40 мянган га талбай ногдож байхаар төлөвлөж буй юм байна. Калимантан нь газар зүйн хувьд Индонезийн бүлэг арлуудын төвд байрлалтай гэж хэлж болно.

Индонез улс нь нийслэл хотоо нүүлгэн шилжүүлж буй анхны улс биш юм.

КАЗАКСТАН

Тус улсын Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев 1997 онд нийслэл Алматы хотыг нүүлгэх шийдвэр гаргаж, хойд зүг рүү 1,200 километрийн зайд орших цөлөрхөг газрыг шинэ нийслэлээрээ сонгож байв. Түүний хамгийн түрүүнд хийсэн ажил нь тус хотын Акмола /цагаан булш/ нэрийг Астана болгон өөрчилсөн явдал юм. Дараа нь тэрбээр дэлхийн өнцөг булан бүрээс чадварлаг архитекторуудыг хөлслөн авчирч шинэхэн нийслэл хотоо босгож эхэлжээ. Энэ том ажлыг хийхэд тус улсын газрын тосны салбар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Ерөнхийлөгч асан Назарбаев өнгөрсөн гуравдугаар сард өөрийн хүсэлтээр ажлаа өгсний дараа нийслэл хотыг түүний нэрээр нэрлэсэн юм.

МЬЯНМАР

Одоогийн нийслэл Нейпьидо хот нь Лондон хотоос дөрөв дахин том газар нутагтай боловч маш цөөхөн хүн амтай. “Хааны сэнтий” гэсэн утга бүхий нэртэй энэ хот нь 2005 оноос оршин тогтнож байна. Тус улсын хамгийн том хот болох Янгоноос ийнхүү 370 орчим километрийн зайд нүүлгэн шилжүүлэх болсон шалтгаан нь одоо ч тодорхой бус.

Тухайн үед тус улсны Хэвлэл мэдээллийн сайд “BBC”-д өгсөн ярилцлагадаа энэ шийдвэр нь стратегийн ач холбогдолтой гэж хэлж байсан ч шинжээчид ихээхэн эргэлзэж буйгаа илэрхийлж байсан юм. Энэ нь гадаадын довтолгооноос эмээж, эсвэл хил орчмын бүс нутгийн үндэстний цөөнхийг илүү их хяналтандаа байлгахыг хүссэнтэй холбоотой байж магадгүй гэж шинжээчид үзэж байжээ. Өөр нэг таамаглал гэвэл тус улсын үе үеийн удирдагчид төрийн эрхийг гартаа авмагцаа шинэ хот тосгон босгодог эртний уламжлал маягийн зүйлтэй холбоотой байж магадгүй аж.

Энэхүү хот нь төлөвлөсөн нийслэлийн бүх онцлог шинжийг агуулдаг: парламентаас Ерөнхийлөгчийн ордон хүртэлх зам нь 20 эгнээ өргөн боловч ямар ч замын хөдөлгөөнгүй байдаг. Гялалзсан худалдааны төвүүд, хоосон тансаг зочид буудлууд булхаварыг эгнүүлэв. Сафари парк, амьтны хүрээлэн, дор хаяж гурван цэнгэлдэх хүрээлэн байдаг. Мьянмарын бусад хэсгүүдээс ялгаатай нь өдөржингөө цахилгаантай байдаг.

БОЛИВИ

Өмнөд Америкийн төв хэсэгт орших, далайд гарцгүй улс Боливи улс нь Сукре ба Ла Пас гэсэн хоёр нийслэл хоттой. Сукре нь 1899 онд иргэний дайнаар Ла Паст байр сууриа алдах хүртэл тус улсын цорын ганц нийслэл байв. Энэ үед парламент болон төрийн үйлчилгээ нь Боливийн хамгийн том хот Ла Пас руу нүүсэн бол шүүх засаглал Сукре хотод үлджээ.

Боливи улсын төвд байрлах Сукре хот нь ердөө 250,000 хүн амтай, харин Ла Пас нь 1,7 сая хүнтэй. 2007 онд парламент, засгийн газрыг дахин Сукре руу нүүлгэх саналыг дэвшүүлсэн нь Ла Пас дахь хамгийн том эсэргүүцлийн жагсаалийг өдөөж байжээ. Энэхүү  талцал нь Боливийн баруун хэсгийн  ядуу буурай нутгаас гаралтай Ерөнхийлөгч Эво Моралесыг дэмжигчид ба зүүний илүү цэцэглэн хөгжиж буй бүс нутгийн өрсөлдөөнөөс үүдэлтэй юм.

НИГЕР

1991 он хүртэл Нигерийн хамгийн том хот болох Лагос нь тус улсын нийслэл байсан юм. Нийслэлийг Абужа руу нүүлгэх хэд хэдэн шалтгаан байсан. Нэн тэргүүний шалтгаан бол Абужа хот нь нутгийн төв хэсэгт, эргээс хол байрладагт байсан юм. Өмнө нь зүүн хойд зүгт орших Майдугури хотоос Лагос руу 1,600 км замыг туулж, хоёр өдөр явж байж очдог байсан бол Абужа арай ойрхон байв. Мөн Лагос нь маш их түгжрэлтэй байсан нь нийслэлийг нүүлгэх бас нэг том шалтгаан байжээ. Абужа нь бас улс төрийн болон угсаатны хувьд төвийг сахисан байсан. Дээд шүүх, Үндэсний чуулган, Ерөнхийлөгчийн ордон зэрэг үндэсний соёлын институтүүд шинэ нийслэлдээ байдаг бол холбооны олон агентлагууд албан бусаар Лагос хотод хэвээр үлдсэн байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Эмэгтэй хүний цогцос олдсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг баривчилжээ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров
ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар
Үүнээс хойш, түүнээс цааш зээл авбал үйлдвэр, үйлчилгээний салбарт зориулдаг байя
АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо өргөтгөв
Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах шинэ зохицуулалттай болох нь
Тайваниас харилцаагаа тасалсан Соломоны арлуудын ерөнхий сайдтай АНУ-ын дэд ерөнхийлөгч уулзахаас татгалзжээ
775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”